Японы толгой баян солигдсоныг Forbes мэдээллээ. SoftBank-ийг үндэслэгч Масуёши Соны хөрөнгө 2018 онд 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдэж 24 тэрбум ам.долларт хүрсэн ч, Fast Retailing-ийг үүсгэн байгуулагч Тадаши Янаигийн хөрөнгө 5.6 тэрбум ам.доллараар эрс нэмэгдсэн тул нийт хөрөнгийн хэмжээ нь 24.9 тэрбум ам.доллар болж, Наран улсдаа толгой цохих болжээ.
Тадаши Янаигийн үүсгэн байгуулагч Fast Retailing-т хувцас загварын Uniqlo брэнд багтдаг. Янаи 2016 онд Японы толгой баянаар нэрлэгдэж байсан юм.
Харин Японы анхны тэрбумтан эмэгтэйгээр тодорсон Ёшико Синохарагийн хувьд тэрбумтнуудын жагсаалтаас хасагджээ. Түүний Persol Holdings компанийн хувьцааны үнэ илт унасан байна.
Гэхдээ Японы баячуудын жагсаалтын эхний 50-ийн 31-ийнх нь хөрөнгийн хэмжээ буурсан ажээ.
Сэтгэгдэл ( 0 )