Хятадын толгой баян Жек Ма-г ажилчдаа мал шиг зардаг, хөдөлмөрийг нь шулдаг, амраадаггүй гэх мэтээр шүүмжлэгчид байдаг аж. Үнэхээр ч түүний үүсгэн байгуулсан Alibaba-гийн ажилчид 996 гэсэн журмыг хатуу барьдаг гэнэ.
996 гэдэг нь өглөөний 9 цагаас оройн 9 цаг /21 цаг/ хүртэл долоо хоногийн зургаан өдөрт ажиллана гэсний товч тодорхойлолт ажээ. Ингэхээр Жек Ма-гийн ажилчид долоо хоногтоо ердөө ганц хоног амраад эргээд ажиллахад хүрдэг байна.
Тэгвэл Жек Ма өөрийг нь хөдөлмөрийн хууль, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж шүүмжилсэнд дараах хариултыг өгчээ.
“Аль болох олон цаг ажиллана гэдэг бол адислал. Ихэнх компанийн ажилчид 996 журмаар ажиллахыг хүсдэг ч, тэдэнд тийм боломж өгдөггүй. Залуу насандаа 996 ажиллахгүй юм бол ирээдүйнхээ төлөө та нар юу хийж чадах юм бэ?” хэмээн Жек Ма өгүүлсэн байна.
Жек Ма цагтаа англи хэлний жирийн нэгэн багш байсан гэдэг. Тэрбээр “Амьдралаа өөд нь татахын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэйг би ойлгосон” гэж ярьсан нь бий.
Сэтгэгдэл ( 2 )
Буянгийн Жагаа, Гачууртын Чинбат, Алибабагийн Жак Ма гурав ажилчдаа илүү цаг бага цалингаар ажиллуулж мөнгө ахиу олдог менежменттэй захирлууд
Хятад Монгол хоёр нэгдээд Жак Ма Жагаа Ян хоёрт захируулбал жинхэнээсээ улс шиг улс болохнээ.