ХААН Банкнаас ирэх намар их дээд сургуульд элсэн суралцах, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлалаа.
Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд 2007 оноос хойш 12 дахь жилдээ ийнхүү оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийж, тэтгэлэгт хөтөлбөр зарлан амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ удаа ЕБС-ийн төгсөх ангид суралцдаг, сурах хүсэл эрмэлзэл дүүрэн, сурлагын амжилтаар тэргүүлж буй 60 сурагчийг Монгол орон даяар нээлттэй сонгон шалгаруулж, тэтгэлэг олгох юм.
Тэтгэлгийн хамрах хүрээ: ХААН Банк Сангаас ЕБС төгсөж буй нийт 60 сурагчийг 21 аймаг, хүн ам олонтой сум болох Замын-Үүд болон Зүүнхараа, Улаанбаатар хотын алслагдсан Багануур дүүргээс тус тус шалгаруулан 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн 1-р курст суралцах сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно.
Материал хүлээн авах: Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргаж буй сурагчдын материалыг 2019 оны 4-р сарын 16-ны өдрөөс 5-р сарын 3-ны өдрийн 18:00 цаг хүртэл 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн Багануур дүүргийн ХААН Банкны салбар, тооцооны төвүүдэд тус тус хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.khanbank.com хаягаар авна уу.
Бүрдүүлэх материал:
Сонгон шалгаруулалт 3 үе шаттай явагдан шилдэг сурагчдыг шалгаруулдаг ба 2019 оны 5-р сарын 28-ны өдөр шалгарсан 60 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны сошиал хуудас, www.khanbank.com вэбсайт болон өдөр тутмын сонингуудаар зарлана.
ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 11 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1,500 гаруй шилдэг оюутанд 800 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.
Бид хамтдаа нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулсаар...
Сэтгэгдэл ( 0 )