Улаан бурхан өвчний тохиолдол дэлхий даяар нэмэгдэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

2019 оны эхний гурван сарын хугацаанд дэлхий даяар бүртгэгдсэн улаан бурхан өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, энэ өвчний тархалт дэлхийн бүх бүс нутагт нэмэгдсэн байна. Хамгийн өндөр хувиар өссөн үзүүлэлт Африкт бүртгэгджээ.

Түүнчлэн улаан бурханы бүх тохиолдол бүртгэгддэггүй гэж ДЭМБ мэдээлжээ. 10 тохиолдол бүрийн нэг нь л бүртгэгддэг байхыг үгүйсгэхгүй гэжээ.

Энэхүү вирусийн халдварт өвчний улмаас өнгөрсөн сард АНУ-ын Нью-Йорк мужид онц байдал зарлаж байсан юм. Түүнчлэн Бразил, Пакистан, Йеменд улаан бурхны улмаас олон хүн нас барсны дийлэнх нь бага насны хүүхэд байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top