Foxconn-ийг үндэслэгч, Тайванийн тэргүүн баян Терри Гоу ирэх жил болох улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийджээ. Түүний энэ шийдвэрт зүүдэнд нь айлчилсан тэнгэрийн хатан хаан гэж нэрлэгддэг Мазу дагина нөлөөлсөн гэнэ.
Тэрбээр Гоминдан намаас нэр дэвшин өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
“Хэрвээ би Ерөнхийлөгчид нэр дэвшиж, магадгүй ялалт байгуулбал энхтайван, тогтвортой байдал, эдийн засгийг сайжруулах болон ирээдүйн тал дээр илүү анхаарах болно” хэмээн Терри Гоу мэдэгдсэн байна.
Түүнийг өчигдөр Тайпэй дэх сүмд зочлоход сэтгүүлчид яагаад улстөрд хүчээ сорих болсныг нь лавлахад “Мазу дагина миний зүүдэнд ирж, өөрийн адил бусдад сайны үлгэр дууриалал болж, зовж шаналж буй олон хүнд тусалж, мөн залууст итгэл найдвар хайрлаж, Тайванийн булангийн эх тайвны төлөө ажиллахыг хүссэн юм” гэж Терри Гоу мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )