Литв улсад “согтуу” хүүхэд төржээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 20

Литвийн Клайпедын их сургуулийн эмнэлэгт төрсөн охины цуснаас нь дөрвөн промилл алкоголь илэрсэн байна.

Охины ээж 35 настай эмэгтэй төрөх үедээ согтуу байсан гэнэ. Эмч нарын ярьснаар, эмэгтэйн байдал тогтвортой байгаа хэдий ч нярайн биеийн байдлын талаар тодорхой зүйл одоогоор хэлэх боломжгүй гэнэ. Учир нь охины цуснаас алкоголийг бүрэн гаргахад хэдэн долоо хоног шаардлагатай аж.

Тус эмнэлгийн эмч нар ийм тохиолдолтой анх удаа таарч байна гэж ярьжээ.

Том хүний цусан дахь алкоголийн хэмжээ 2.5 промилл байхад согтолтын хүнд үед тооцогддог бөгөөд дөрвөн промилл хүрэхэд хүний зүрхний ажиллагааг алдагддаг аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
T1-ЭЭ(202.9.43.49) 2019 оны 04 сарын 20

ЛИТВ ГЭЖ УЛС БАЙХГҮЙ

1  |  0
zochin(103.229.123.106) 2019 оны 04 сарын 20

bolor mini chi dandaa aldaa khiikh yum , litwa gej mongoloor nerledeg yum

1  |  0
Top