Индонез: Саналын хуудас тоолж байсан 50 гаруй хүн нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Индонезийн Сонгуулийн төв комиссын дарга Ариф Будиманы мэдэгдсэнээр энэ сарын 17-ны өдөр тус улсад болсон бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолох явцад хэт ачааллыг даалгүй 54 хүн нас баржээ.

Сонгуулийн комиссын 32 гишүүн мөн эмнэлэгт хүргэгдсэн байна. Эдгээр хүмүүсийн ажлын өдөр өглөөний 05.00 цагт эхэлж, бүтэн нэг хоногийн дараа дууссан гэж Будиман онцолжээ.

Шинжээчид энэхүү сонгуулийг дэлхий дээрх хамгийн хүнд сонгууль хэмээн үзэж байна. Тус улс сонгуулиараа ерөнхийлөгчөөс гадна парламентын хоёр танхимын гишүүд болон орон нутгийн хууль тогтоогчдыг сонгосон юм. Сонгуульд нийт 240 мянган нэр дэвшигч 20 мянган суудлын төлөө өрсөлдсөн.

260 сая хүн амтай Индонез улсад 193 сая хүн санал өгөх эрхтэй байдаг аж. Сонгогчдын ирц харьцангуй өндөр буюу 80 хувьд хүрсэн ба улс даяар нийт 813 мянган санал хураах байр ажиллуулсан байна. Харин санал хураах ажлыг зохион байгуулахад 6 сая орчим хүнийг дайчилжээ. 

Санал хураалтын албан ёсны дүнг энэ сарын 25-нд зарлана.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sar(118.176.116.150) 2019 оны 04 сарын 27

Svvliin uyed so.nar Indonesia ulsiin irgenshil avah gj ocherlodog bolson...uildver uilchilgee yavuulah tohiromjtoi ajillah hvch baga tsalintai gj..tootsoolj bh shg..Indonesia uls hugjuud bhad...mnai mgl hugjdgui....gorigui

0  |  0
сонгогч(43.242.243.103) 2019 оны 04 сарын 27

Манайд хар хөйрцагаар ажиллаж хэн ч тоохгүйхүмүүс гарах гэжгараар тоолохоос татгалзсан байх. Тод жишээ нь Элбэгээ байна #гэнэ

1  |  0
Зочин(202.126.89.134) 2019 оны 04 сарын 27

Хортой хуудас тоолж дээ.

1  |  0
Zochin(202.55.188.45) 2019 оны 04 сарын 27

Сонгуулийн хуудас тоолох төдийд нас бараад байхдаа яахав дээ, хариу ч үгүй амь юм даа, ажилгүй юмнууд

2  |  0
Үнэн(202.9.45.216) 2019 оны 04 сарын 27

Өөрсдийг нь дарангуйлах гэсэн хэдэн хүнийг сонгох гэж амиа алдаж байх ч гэж. Тэнэг хүмүүс юм даа. Монголчууд ч гэсэн ялгаагүй, хэдэн авилгалчдаа сонгох гэж бөөн ажил болдог.

5  |  0
hehe(45.117.32.3) 2019 оны 04 сарын 27

archaagui gulchgiinuud ve

1  |  2
Top