Шри-Ланкад халдлага үйлдэгчийн гэр бүлийнхэн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Шри-Ланкад энэ сарын 21-нд цуврал дэлбэрэлт үйлдэж, 300 гаруй хүний амь насанд хүрсэн хэргийг “Исламын улс” бүлэглэлийн хүмүүс үйлдсэн нь тогтоогдсон билээ. Тэгвэл Улаан өндөгний баярын үеэр халдлага үйлдсэн Захран Хашим гэгчийн аав, ах нар нь өнгөрсөн баасан гарагт аюулаас хамгаалах хүчнийхний явуулсан ажиллагааны үеэр амиа алджээ. Тусдаа исламын шашинт хэт даврагсдын бүлэглэлийг үүсгэн байгуулсан Захран Хашим гэгч нь амиа золиослон дэлбэрэлт үйлдсэн байна. Цагдаа нар түүний бүлэглэлийн төв байранд нэгжлэг явуулах үеэр гурван хүн биедээ тэсрэх бөмбөг тээн амиа золиосолжээ. Энэ үеэр Хашимийн аав болон хоёр ах нь амиа алдсан байна.

Шри-Ланкийн Засгийн газар цуврал дэлбэрэлтийн дараа зүүн хэсэгт тогтоосон хөл хорионы цагийг цуцалжээ. Тусгай дэглэм өнөө өглөөнөөс эхлэн хэрэгжихээ больсон байна. Уг дэглэмийг энэ сарын 27-нд дахин сунгасан байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top