Энэ өдөр түүхэнд: Ихрүүдийн тухай 16 баримт

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр. Ихрүүд олон зуун жилийн турш хүн төрөлхтнийг гайхуулж ирсэн билээ. 5-6 хүүхэдтэй байх нь жирийн үзэгдэл болсон өнөө цагт ч ихрүүд олны анхаарлыг татсан хэвээр байна. Ингээд та бүхэнд ихрүүдийн тухай сонирхолтой баримтыг толилуулья.

1. Ихрүүдийн 22 хувь нь солгой. Жирийн хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 10 хувь байдаг байна.

2. Ихрүүд заавал нэг өдөр төрөх албагүй.

3. Ихрүүд өөр эцэгтэй, өөр өнгийн арьстай байж болно.

4. Нэг өндгөн эсийн ихрүүдийн гарын хээ өөр байдаг.

5. АНУ-ын Огайо мужид ихрүүдийн наадам болдог.

6. Латин Америк, Ази тивд ихэр хүүхэд цөөхөн төрдөг.

7. Хоёр ихэр хүүхэд төрүүлсэн ээж бусад ээж нараас урт насладаг.

8. Ихрүүдийн 40 хувь нь зөвхөн өөрсдийн ойлгодог харилцааны тусгай хэлтэй байдаг байна.

9. Ихрүүдийг ялгах хамгийн зөв арга бол гарын хээнээс гадна хүйс гэнэ. Учир нь хүйс бол байгалиас тогтсон хэлбэргүй, эмч нарын хэрхэн хайчилснаас үүсдэг зүйл юм.

10. Төв Африкийн Бенин улсад хамгийн олон ихэр төрдөг. Энэ улсад төрсөн 1000 хүүхдийн 27 хувь нь ихэр байдаг.

11. Одоо ихэр хүүхэд төрөх магадлал XX зууны үеэс 75 хувь их болжээ.

12. 30-аас дээш насны эмэгтэй ихэр хүүхэд төрүүлэх магадлал өндөр.

13. Нэг өндгөн эсний ихрүүдийн 25 хувь нь нэгнийхээ толины тусгал байдаг. Өөрөөр хэлбэл нэгнийх нь мэнгэ баруун талд нь байвал нөгөөх нь зүүн талдаа мэнгэтэй, нэг нь баруун байхад нөгөө нь солгой байдаг.

14. Ихрүүд 38 дахь долоо хоногт төрдөг. Дундаж жин нь 2.5 кг байдаг (жирийн хүүхдийн дундаж жин 3,5 кг).

15. Сиамын ихрүүд нэгнийхээ бодлыг уншиж чаддаг.

16. Ихрүүдээс агуу уран бүтээлчид төрдөг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top