Дэлхийн толгой баячуудын жагсаалтын гуравдугаарт бичигдэж буй 82.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Уоррен Баффет Amazon-ий хувьцаанаас худалдан авчээ. Яг хэдий хэмжээний хувьцаа ямар үнээр худалдан авсан тухай тодорхой мэдээлээгүй ч өмнө нь ийм алхам хийгээгүйгээ Баффетт “тэнэглэл” гэж тодорхойлсон байна.
“Би Amazon-ийг бараг эхнээс нь харж, ажиглаж, анзаарч ирсэн. Тэгсэн хэрнээ хувьцааг нь худалдаж аваагүй. Би үнэхээр тэнэг байжээ” хэмээн Баффетт өгүүлжээ. Уоррен Баффеттийн Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын компани Жефф Безосын Amazon-оос хэдэн хувийн хувьцаа авсныг энэ жилийн хоёрдугаар хагасын дүн гарсны дараагаар харж болох юм.
Өмнө нь Уоррен Баффетт хэд хэдэн удаа Amazon-ий талаар эерэг үгс хэлсэн байдаг. Гэхдээ л хувьцаа аваагүй аж. “Жеффтэй анх уулзахдаа би үнэндээ дутуу үнэлсэн юм. Amazon-ийг анзаарч, дараа нь амжилтыг нь харахдаа би “гайхамшигтай л төстэй юм даа” гэж бодож байлаа. Гэвч нэг асуудал байдаг нь би гайхамшиг гэмээр зүйлд хөрөнгө оруулдаггүй л дээ” гэж Баффетт өнгөрсөн жил өгүүлж байсан удаатай.
Сэтгэгдэл ( 0 )