Их Британийн ханхүү, 34 настай Харри, түүний гэргий, 37 настай Меган Маркл нар хүүтэй боллоо. Хосууд 3.3 кг хүүтэй болжээ.
Ханхүүгийн гэр бүлийнхэн тэдэнд тусалж дэмжиж, баяр хүргэсэн хүмүүст талархал илэрхийлээд, шинэ хүнийхээ талаар удахгүй тодорхой мэдээлэл өгнө гэжээ.
Тэд одоо гэртээ байгаа аж. Меган Лондоноос холгүй орших, хатан хааны гэр бүлийнхний тайван орчин гэгдэх "Фрогмор хаус"-т хүүхдээ төрүүлнэ гэсэн мэдээлэл байсан бол Их Британийн зарим хэвлэлүүд түүнийг эмнэлгийн төрөх тасагт аваачиж төрүүлсэн гэж мэдээлж байна. Харри, Меган нар хэвлэлд хүүхдийнхээ зургийг тавихгүй гэсэн байр суурьтай байгаа аж.
Их Британийн ханхүүгийн шинээр мэндлэх хүүхдийг хүлээсэн хэвлэлийнхэн болон иргэд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Виндсорын шилтгээний гадаа буудаллан, хоноглож эхэлсэн билээ. Ханхүү Харригийн тавдугаар сарын 8-нд Амстердамд хийх айлчлалыг хойшлуулснаа Букингэмийн ордон өнгөрсөн баасан гарагт /2019.05.03/ зарласан. Үүнийг хэвлэлүүд Меганы төрөх болсонтой холбон тайлбарлаж байв.
Харри, Меган нарын анхны хүүхэд хатан хаан II Элизабетын найм дахь гуч болох юм.
Сэтгэгдэл ( 0 )