“Microsoft” корпорац АНУ-ын сонгуулийн үйл явцыг хамгаална

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

“Microsoft” корпорац АНУ-ын сонгуулийн үйл явцыг хамгаалах програм хангамж бүтээж байгаа талаар тус компанийн ерөнхий захирал Сатья Наделла мэдэгджээ. Уг програмыг “ElectionGuard” гэж нэрлээд байгаа аж. Загварыг нь энэ зун турших гэнэ. “Microsoft” АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр програм хангамжаа үнэгүй ашиглуулах аж.

АНУ-д 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд Ерөнхийлөгчийн сонгууль болно. 2016 оны сонгуулийн дүнд гадны нөлөө орсон гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн гэх асуудлаар олон удаа мөрдлөг, шалгалт явуулсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top