Хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хадгалах вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Эрүүл амьдралын хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол эрүүл хооллолт байдаг.  Халуун дулааны улирал ирж байгаа энэ үед хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа түргэн муудах бүтээгдэхүүнийг буруу нөхцөлд хадгалснаас болж хоол хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархах нөхцлийг бүрдүүлдэг билээ. Тэгвэл эрүүл хооллолт, аюулгүй хүнс дэлхий нийтийн толгой өвтгөсөн сэдэв болоод байгаа үед та худалдаж авсан хүнсээ хэрхэн хадгалах талаар ямар ойлголттой байдаг вэ? Тийм учраас танд зориулан түргэн муудаж, амт шимтээ алддаг хүнсний бүтээгдэхүүнийг  хэрхэн зөв хадгалах талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

  • Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4-өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.
  • Баглаа боодолгүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн болон, удсан хүнсний бүтээгдэхүүн бүү худалдаж ав.
  • Завсар зайтай болон таглаагүй саванд удаан хадгалсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Аливаа бүтээгдэхүүнийг хадгалахдаа паалантай саванд хийх хэрэгтэй. Хуванцар сав нь хүний биенд хортой байдаг төдийгүй тухайн хүнсний зүйлтэйгээ урвалд орж болзошгүй.
  • Таг нь товойсон, эсвэл онгорхой лаазтай бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Хэрэв тийм тохиолдолд сав баглаа боодол дээрх үйлдвэрлэсэн хугацааг харах ба таны гэр дээр очихдоо тээвэрлэлтийн горим алдагдсан байж болно.
  • Хоолоо болгосны дараа хэрэглэхгүй бол аль болох хурдан хүйтэн газар хийж хөлдөөх хэрэгтэй.
  • Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон болсон хоолыг өрөөнд 2 цагаас илүү хугацаагаар битгий үлдээ. Бичил биетэн үржих аюултай.
  • Хоносон хоол хэзээ ч бүү хэрэглэ. Тэнд үржсэн нян ходоодонд орж, дотор гэдэсний өвчин үүсгэх нөхцөл болдог бөгөөд хоносон хоол хэрэглэснээс бид нар өөртөө л өвчин бий болгодог. Ихэнх өвчин ходоодноос үүдэлтэй байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top