ГЕОПОЛИТИКИЙН ДОХИО I Оросын цэрэг Нигерийн баазад очсонд АНУ таатай бус байна

2024 оны 05 сарын 06

АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагоны тэргүүн Ллойд Остин Оросын цэргүүд Нигерийн агаарын цэргийн баазад байршсан талаар мэдэгджээ. Тус баазад АНУ-ын цэргүүд ч байгаа юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд ОХУ-ын цэргийнхэн уг баазын нутаг дэвсгэрт тусдаа цогцолборт байрласан талаар мэдээлжээ. Мөн түүний үзэж буйгаар үүнээс болж АНУ, Оросын хооронд үүсээд буй таатай биш нөхцөл байдалд “ноцтой асуудал” болохгүй аж.

Үүний өмнө Вашингтон Нигерийн Засгийн газартай тохиролцоонд хүрч чадаагүйн дараа АНУ-ын Төрийн департамент Африкийн орнууд дахь Америкийн цэргийн хүчийг гаргах тухай яриа хэлэлцээ эхэлсэн талаар мэдээлсэн билээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нөхцөл байдал нь бөмбөрцгийн өмнөд хэсэг дэх Барууны нөлөө тогтмол буурч байгаагийн тод дохио болсон гэх.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд “Бид Нигерийн тухай, манай цэргүүдтэй хамт Оросын цэргүүд байршсан тухай асуусан. Нигерийн нийслэл хотын олон улсын нисэх онгоцны буудлын хажууд байрлах 101 бааз нь агаарын цэргийн хүчний бааз гэдгийг та бүхэн мэднэ. Оросын цэргийнхэн тусгай хэсэгт байрлаж, АНУ-ын хүчин болон эд хэрэгсэлд ойртохгүй” гэжээ. Л.Остины нэмж хэлснээр Америкийн цэргүүдийн аюулгүй байдал, хамгаалалтын асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд АНУ нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж байна. Тэрбээр “Би одоогоор манай хүчний хамгаалалтын талаас ямар нэгэн том асуудал олж харахгүй байна” гэсэн юм.

Кремлиэс Оросын цэргийнхэн Америкийн цэргийнхний байршиж буй цэргийн баазын нутаг дэвсгэрт байршсан талаар мэдээлэхдээ “Москва Африкийн орнуудтай бүх салбарт харилцаагаа хөгжүүлж байна” гэж тайлбарлажээ. “Бид хөгжиж байна. Манай харилцаа бүх салбарт, тэр дундаа батлан хамгаалах салбарт Африкийн олон оронтой хөгжиж байна. Тэд үүнийг сонирхож байгаа, Оросын тал ч үүнийг сонирхож байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлжээ.

АНУ дуртай биш байна

Тэгвэл Reuters агентлаг Пентагоны эх сурвалжид үндэслэн мэдээлэхдээ “Оросын цэргийнхний очсон агаарын бааз нь тийм ч том биш. Украин дахь мөргөлдөөнтэй холбоотойгоор Орос, АНУ-ын хооронд сөргөлдөөн өндөр болсон энэ үед хоёр орны цэргийнхэн нэг нэгнээсээ хол байрлаж байгаа” гэж мэдээлжээ.

Тус агентлагт албаны эх сурвалж ярихдаа “Нигерийн эрх баригчид өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанд Оросын 60 орчим цэрэг байршина гэж анхааруулсан. Тэгвэл энэхүү үйл явдлын эргэлтэд Цагаан ордон туйлын сэтгэл дундуур байсан” гэжээ.

2023 оны долоодугаар сарын сүүлчээр Нигерийн арми Ерөнхийлөгч Мохамед Базумыг эрх мэдлээс нь огцруулж, өөрсдийн шилжилтийн Засгийн газрыг байгуулж байсныг эргэн санацгаая. Генерал Абдурахман Чианийг тус улсын шинэ удирдагчаар зарласан.

Үүний дараа Африкийн энэ улсын эрх баригчид Барууны орнуудтай харилцах харилцаа, ялангуяа аюулгүй байдлын гэрээ хэлэлцээрийн талаар эргэн харж эхэлжээ. Ийнхүү Нигерийн цэргийнхэн тэнд 10 гаруй жил байсан Францын цэргийн ангиудыг гарахыг шаарджээ. Францын цэргийг гаргах ажиллагаа 2023 оны арванхоёрдугаар сард дууссан. Мөн 2024 оны гуравдугаар сард Нигерт засгийн эрх барьж буй цэргийнхэн Америкийн цэрэг тус улсад байх боломжийг олгосон юм.

Дараа нь Нигерийн шилжилтийн Засгийн газрын төлөөлөгчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Африкийн асуудал эрхэлсэн туслах Молли Фи, АНУ-ын Африк дахь командлалын тэргүүн генерал Майкл Лэнгли тэргүүтэй Вашингтоны төлөөлөгч тус улсад айлчилсны дараа уг алхмыг хийсэн гэж мэдэгдэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Нигерт Америкийн 1.1 мянга орчим цэрэг байрлаж байгаа бөгөөд үүнд 409 дүгээр экспедицийн агаарын бүлгийн анги нэгтгэл багтаж байна. Тэд нийслэл Ниамей дахь 101 агаарын баазад, Агадес дахь 201 агаарын баазад байрладаг.

Дөрөвдүгээр сарын 11-нд Нигерийн төрийн телевизээр Оросын цэргийн зааварлагч нар тус улсад хүрэлцэн ирж, нийслэл Ниамейд орчин үеийн зэвсгийг хүргэсэн гэж мэдээлжээ. Оросын цэргийн албан хаагчид тус бүгд найрамдах улсад зенитийн агаарын довтолгооноос хамгаалах системийг байрлуулах бодолтой байгаа тухай тус телевиз мэдээлсэн байна. Үүнээс гадна тэд Нигерийн цэргүүдийг сургах болно.

Үүний дараа дөрөвдүгээр сарын 24-нд Төрийн департамент болон Пентагон Баруун Африкийн энэ улсын нутаг дэвсгэрээс Америкийн цэргийг эмх цэгцтэй гаргах талаар Нигерийн талтай хэлэлцээ хийж эхэлснээ зарлав. Нигерийн Дотоод хэргийн яамны тэргүүн Мохамед Тоумба Санкт-Петербургт болсон Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчдийн XII олон улсын уулзалтын үеэр аюулгүй байдлын чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллах өөрийн улсын сонирхлын талаар мэдэгджээ.

Шинжээчид Нигерийн эрх баригчид Оросын армийнхныг америкчуудтай нэг баазад байршуулсан нь Вашингтоны хувьд илт дохио гэж тэмдэглэжээ. Африкийн энэ бүс нутагт АНУ байгаа нь таатай биш бөгөөд тэд эрт орой хэзээ нэгэн цагт Нигерийг бүрмөсөн орхих хэрэгтэй болно. Гэхдээ Орос, АНУ-ын цэргийн хүчин нэг баазад байхтай холбоотой зөрчил гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.

Нигерийн удирдлагын урилгаар Оросын цэргийнхэн тэнд очжээ. Америкийн зэвсэгт хүчний тэнд оршихуйг одоог хүртэл тохиролцоогүй байгаа нь Вашингтоны хувьд асуудал болж байгаа гэнэ.

Шинжээчид мөн “Тус бүс нутгийн засаг захиргаа Оросын цэргийг оруулж, Америкийн цэргийг гаргахад ногоон гэрэл асаалаа. Америкчууд гарч, Орос хэд хэдэн шалтгааны улмаас байрыг нь эзэлж байгаа бөгөөд АНУ-ын Африкт үзүүлэх нөлөө буурч байгаа нь илт байна” гэв.

Түр зуурын хурцадмал байдал

АНУ, Оросын цэргүүд ийнхүү ойртсоныг хурцадмал байдал гэж нэрлэж байгаа ч энэ нь түр зуурынх гэдгийг шинжээчид сануулав. Дэлхийн өмнөд бүсийн орнуудын тэргүүлэх чиглэлүүд өөрчлөгдөж байгаа дохио аж. Энэхүү өөрчлөлт нь олон туйлт ертөнцийг бий болгох уриан дор явагдаж байгаа бөгөөд энэ үйл явцын гол хөдөлгөгч, зохицуулагчид нь Орос, Хятад улс гэнэ. Африк колончлолтой холбодог Барууны нөлөөнөөс залхаж байна.

Колончлолын эрин аль эрт дуусаж, өдгөө Барууны орнууд үндэстэн дамнасан корпорацуудынхаа тусламжтайгаар терроризмтой тэмцэх нэрийдлээр бүрэлдэхүүнээ байршуулах гэх мэт улс төрийн маневраар өөрөөр ажиллаж байгаа нь ойлгомжтой гэж шинжээч бичжээ.

Харин өнөөдөр Москва, Бээжин хоёр туйлт ертөнцийг бий болгох өөр хувилбар санал болгож байна гэж Оросын талаас дүгнэж буй.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.22.252) 2024 оны 05 сарын 07

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.22.252) 2024 оны 05 сарын 07

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
zochin(24.12.96.109) 2024 оны 05 сарын 06

ix gurnuudiin asuudald bid xoshuu durj baisanaas modon jorlondoo sain baaj av

0  |  0
1(202.9.40.119) 2024 оны 05 сарын 06

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

0  |  0
-уө(202.179.15.114) 2024 оны 05 сарын 06

ану цэргүүдэ украинд байрлуулж болдог, хаа байсан нигерид оросууд цэргээ байруулж болохгүй

0  |  1
Түй май(202.9.46.229) 2024 оны 05 сарын 06

Америкийн дур хүсэлд нийцсэн байх ёстой юу.

3  |  1
Top