Япон Улсын Нэрима дүүрэгт байрлах Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд “GO MONGOLIA” арга хэмжээг Embassy of Mongolia in Tokyo -тай хамтран зохион байгууллаа.
Энэ удаагийн арга хэмжээний хамгийн сэтгэл хөдөлгөсөн тоглолт нь Японы нэрт дуучин Акира Кобаяашигийн үзүүлбэр, мөн Монгол, Японы уран бүтээлчдийн хамтран бүтээсэн VIVANT киноны Чингисийн дүрд тоглосон Б.Барслхагва “Go Mongolia” арга хэмжээний тусгай ЭЛЧ-ээр ажилласан нь байв.
Мөн аяллын таван хөтөлбөрийг танилцуулсан ба үүнд нүүдлийн соёл иргэншлийг үзүүлэх “НЭГ ЖУУЛЧИНД НЭГ ХОНЬ” хөтөлбөр, Түүхэн аялал ба ЧИНГИС ХААН, адал явдал сонирхогчдод зориулсан “Adventure travel”, “Говь ба Од”, “Өвлийн аялал ба Тайга” хөтөлбөрийг Япон зах зээлд ажилладаг Алтантур” ХХК, “Жамо гранд трэйвэл” ХХК, “Түмэнхаан жуулчны бааз”, “Твин ворлд” ХХК, “Шинэ зууч трэйвел” ХХК, “Хэнгүн”ХХК, “Аэро Монголия” ХХК-иуд ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )