Олимп, дэлхийн аварга, ОХУ-ын уран гулгагч Алина Загитова 17 нас хүрч байна. Хэдхэн сарын хугацаанд долоон сантиметр өссөний улмаас өвдөг нь өвдөж, үсрэлт хийхэд төвөгтэй болсон талаар яриа гарсан ч Алина Загитова энэ жилийн дэлхийн аваргад түрүүлж чадсан.
Төрсөн өдрийнхөө өмнөхөн Алина Загитова далайн эрэг дээр авахуулсан зураг инстаграмдаа оруулж, “Тэнгис, нар, элс. Ямар сайхан юм бэ!” гэж бичсэн байна. Үүний дараагаар түүний тэгшхэн урт хөлийн талаар олон нийтийн сүлжээн дэх идэвхтэнүүд ч ам уралдан ярьж эхэлжээ.
Дэлхийн аваргын алдрыг хүртэж явсан япон залуу Дайсүкэ Такахаши ч орос бүсгүйн хөлийн талаар уулга алдан “Энэ бол төгс хөл” хэмээн өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Японы Гаж Донтон
Японы Гаж Донтон