Бразилын экс ерөнхийлөгч 78 настай Мишель Тэмер авлигын хэргээр хоёр дахь удаагаа цагдан хоригджээ. Бразилийн холбооны шүүгч түүнийг “Машин угаалга”-ын гэх мөрдөн шалгалтын хүрээнд хэд хэдэн томоохон авлигын хэрэгт холбогдсон хэмээн хорьжээ. Прокурорын мэдэгдсэнээр “Энгевикс” барилгын компани нь экс ерөнхийлөгч Тэмерт Рио дэ Жанерогийн өмнөд хэсэг дэх Ангра дос Рейс хотод цөмийн цахилгаан станц барих барилгын ажлын тендерийн эрхийг их хэмжээний хахууль өгч авсан гэжээ. Мөрдөн шалгах ажлын хүрээнд Тэмерийн ойрын хүн болох Хоа Баптиста Лима Фило буюу “Энгевикс” барилгын компанийн эзэн нь уг барилгын ажлын эрхийг авахын тулд түүнд 300 гаруй мянган ам.доллар өгснийг тогтоожээ. Өнгөрсөн гуравдугаар сард Тэмерийг дээрхи авлигын хэрэгт буруутган баривчилсан ч шүүхээс мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй хэмээн тав хоногийн дараа суллаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )