ЗИНДАА 2019.05.20 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

#1  Х.ТЭМҮҮЖИН: С.ЭРДЭНЭ ТАЛИЙГААЧТАЙ ХАМГИЙН СҮҮЛД УУЛЗСАН ГЭДЭГ НЬ ТАШАА

Ардчилсан нам /АН/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн нас барсан шалтгааныг гадны нөлөөтэй байж болзошгүй гэж АН үзэж байгаа аж.  Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "АН-ын дэд дарга Г.Батхүүг учир битүүлгээр нас барсан, цочирдом үйл явдал болсон. Талийгаач Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцсон. Төрийн тусгай хамгаалалттай онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт Засгийн газрын хуралдаан болдог танхимын урд талын гонхноос унасан байдалтай нас барсан. Мөн гадны нөлөөтэй амиа алдсан байх магадлалтай. Талийгаачийн бие эрүүл байсан” гэлээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 ДАЙНЫ ТАЛБАР МЭТ БОЛЧИХСОН ИРГЭДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД БУУТАЙ ХҮМҮҮС ШУДАРГА ҮНЭНИЙГ ТОГТООХ УУ!

Ороо бусгаа цагийн салхин дунд алхаж л явна монголчууд. Их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэг бичигдсэнээс хойш нэгэн зууныг алхаж буй ч тус өгүүллэгт гардагчлан цагийн байдал ороо бусгаа, хөдөөгийн байдал шалдар булдар тэр л янзаараа. Нийгэм бүхэлдээ солигдсон ч нийтээрээ үзэн ядах, хараан зүхэхээс эхлээд байж болох бүхий л айдас дунд бид алхаж явна. Нэг давхар монгол гэрт амьдарч ирсэн монголчууд нэжгээд давхар орон сууцанд амьдрах болсон ч нийгмийн сэтгэл зүй монгол гэртээ л байх. Нийгмийн сэтгэл зүйд буу тулгаж, бурхангүй газрын бумба галзуурах мэт энэ айдсыг бид өөрсдөө бий болгосон.

Өнгөрсөн 29 жилийн хугацаанд өндөр байшингууд сүндэрлэж, үнэтэй машинууд хотын төвөөр салхи татуулан давхилдаж, брэндийн гутал, цүнх, хувцас өмсөн бидний хэрэглээ хязгааргүйгээр хэмжигдэх болсонд “БРАВО” гээд хэлчихмээр. Сайнтай муутайгаа сав дүүрдэг гэдэг ч энэ савыг дүүргэх бүхэн нь саар байгаад л сэтгэл зовних. Энэ бүгдийн цаана нийгмийн сэтгэл зүй гээгдэж, буруу бүхэнд уулгалан довтлох хүн сүргийн цар хүрээ нэмэгдэж байгаа нь хүний хамгийн наад захын хэрэгцээ болох тайван амьдрах нөхцлийг устгаж байгаа юм. Дэлхий хаашаа явна түүнийг дагах ёстой хөгжлийн хурд, нийгмийн сэтгэл зүй бидний унадаг ганган хээнцэр машин шигээ байх ёстой ч бид хөгжлийн унаанд морин тэрэгтэйгээ дайгдан шинэ зууны босгыг давлаа. Зах замбараагүй мэдээллийн урсгал дунд монголчууд өдөр бүр “хүчиндүүлж” тэндээс авах мэдээлэл нь уур бухимдлын дээд цэгт очин “дэлбэрч” байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3  В.ПУТИН: ДАЛАЙ ЛАМЫГ ОХУ-Д ИРЭХИЙГ ХОРИГЛООГҮЙ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотод болсон "Общероссийский народный фронт” байгууллагын форумын үеэр Дээрхийн гэгээнтэн Далай ламын талаар ярьлаа. Халимагийн сэтгүүлч түүнээс “Далай лам хэзээ ОХУ-д айлчилж болох вэ” гэж асуухад Ерөнхийлөгч “Бид ямар ч хориг тавиагүй” гэж хариулжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4  ТОЙМ: ХААН, ХХБ, ГОЛОМТ ГУРАВ  НИЙТ АКТИВЫН 68,2 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Энэ оны эхний улирлын байдлаарх “Арилжааны банкуудын өрсөлдөөний тойм”-ыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргажээ. Банкны системд нөлөө бүхий банкуудад Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн зургаан банк багтаж байна. Эдгээр банкууд нь системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж буй юм. Арилжааны банкуудын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, өөрчлөлт хөдөлгөөнийг харуулдаг мэдээллийн гол эх сурвалж бол банкуудын санхүүгийн тайлан.  Тэрчлэн Банкуудын өрсөлдөөний тоймыг гаргахдаа санхүүгийн хураангуй тайланг ашиглан АКТИВ, ЗЭЭЛ, АШИГ, ХАРИЛЦАХ БА ХАДГАЛАМЖ гэсэн үзүүлэлтүүдийг харьцуулжээ. Эдгээр үзүүлэлтээр арилжааны банкуудыг харьцуулахдаа активын хэмжээгээр нь ТОМ-3 банк, ДУНД-3 банк,  ЖИЖИГ  банкууд гэж ангилж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5  “К-ПОП”-ЫГ ТОЙРСОН АСУУДЛУУД ХЭРХЭН ТӨГСӨВ?

Сүүлийн жилүүдэд зүүн өмнөд ази тэр дундаа Өмнөд Солонгос улсын зөөлөн хүчний бодлого дэлхий дахинд хүчээ авах болсон. К-поп урсгал Өмнөд Солонгос улсыг өдгөө дэлхийн хамгийн хүчирхэг энтертаймент гүрэн болгожээ. Үүнээс авч үзвэл К-поп бидний боддог шиг нарийхан өмд өмссөн, өнгө өнгийн үстэй, нүүрээ будсан залуусын урлаг байхаа нэгэнт больсон аж. К-поп хамтлагуудын дуунууд "Youtube"-д тэргүүлж, дэлхийн хөгжмийн зах зээлийн хүчирхэг өрсөлдөгчид болж байна. Харин хэдхэн сарын өмнө болсон нэгэн үйл явдал дэлхий дахиныг шуугиулж, к-поп гэх хүчирхэг ертөнцийг донсолгоход хүргэв. К-поп оддын хууль бус хэргийн талаар олон улсын томоохон хэвлэл мэдээллүүд хөндөн бичиж байлаа. Өмнөд Солонгосын "MBC" телевиз оройн мэдээгээрээ дотоодын урлагийн салбарынхаа бараан талыг ул суурьтай, баримт нотолгоотой дэлгэсэн нь тухайн улсын хэвлэл мэдээллийн хүчирхэг байдлыг ч улам тодотгож өгсөн гэхэд болно.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top