Х.Тэмүүжин: С.Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд уулзсан гэдэг нь ташаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

Ардчилсан нам /АН/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн нас барсан шалтгааныг гадны нөлөөтэй байж болзошгүй гэж АН үзэж байгаа аж. 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "АН-ын дэд дарга Г.Батхүүг учир битүүлгээр нас барсан, цочирдом үйл явдал болсон. Талийгаач Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцсон. Төрийн тусгай хамгаалалттай онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт Засгийн газрын хуралдаан болдог танхимын урд талын гонхноос унасан байдалтай нас барсан. Мөн гаднын нөлөөтэй амиа алдсан байх магадлалтай. Талийгаачийн бие эрүүл байсан. Ар гэрийнхнийх нь мэдээллээр өнгөрсөн дөрөвдүгээр сард гадаад улсад эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ хийлгээд бие нь эрүүл гэсэн хариу гарсан байдаг. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр, ялангуяа сошиал орчинд талийгаачийг харлуулах, хийж буй ажилтай нь холбоотой худал мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна. АН-ын дэд дарга хүн амиа алдсан явдалд АН улс төрчиж, ашиг хонжоо хайсан мэтээр мэдээлэл мөн гарсан. АН энэ асуудал дээр улс төрчихгүй. Үйл явдлын үнэн мөнийг олохын төлөө явна. Цагдаагийн байгууллага нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч бидэнд болон ар гэрийнхэнд нь мэдээлэл ирүүлээгүй байна. Үнэн бодит мэдээллийг цагдаагийн байгууллага өгнө гэдэгт найдаж байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин "Төрийн ордонд хоёр, гуравхан камер байдаг. Чуулганы танхим руу ордог хэсэг болон орж, гарах хаалганы үүдэнд камер бий. Хэрэг явдал болсон газар камер байгаагүй. Цагдаагийн байгууллага ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байхад, хэвлэл мэдээллээр шатнаас унасан байна, зүрх нь хаагдсан байна гэх мэтчилэн бодит байдалтай нийцэхгүй мэдээлэл тархсан байдал нь яагаад өөр зүйл рүү нөхцөл байдлыг хөтлөх болов гэдэг эргэлзээтэй зүйл төрж байгаа. Одоогоор цагдаагийн байгууллага ямар нэгэн баримт мэдээлэл өгөөгүй байна. Талийгаач шатнаас унаагүй. Засгийн газрын хуралдаан болдог танхимын урд талын гонхноос унасан байдалтай нас барсан. Унасан шалтгааны хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өндрөөс унасан. Маш их гэмтэлтэй. Гэмтлийн улмаас нас барсан байна гэдэг дүгнэлт рүү очиж байх шиг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг бие нь муудсан гэдэг нь тогтоогдоогүй. Ар гэрийнхнийх нь зүгээс хөндлөнгийн шинжээч оруулах хүсэлт тавьсан ч Прокурорын байгууллага хүлээж аваагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн нь С.Эрдэнэ гэх мэт худал мэдээлэл тарж байгаа. Тийм зүйл болоогүй. Хамгийн сүүлд уулзсан хүн нь тодорхой болсон. Үүнийг хууль, хяналтын байгууллагууд тодруулж байгаа. Талийгаачийн нас барсан шалтгааныг гадны нөлөөтэй байж болзошгүй гэж харж байгаа. Шат болон гонхны хооронд нэлээд зайтай. Хүн өөрөө унах боломжгүй. Та бүхэн өөрсдөө хараад ойлгох байх" гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.126) 2019 оны 05 сарын 22

buhniig medddeg nymdoroos asuu.daraa n bazandan medeelel damjuulna gar hol n bolj yvaa sain hun shuu

0  |  0
Zochin(103.26.193.82) 2019 оны 05 сарын 24

Harvaas shideed alchihsan bnashdee.Muu novshnuud.Gaiguigee tsaash ni haruulaad baih umaa.

1  |  0
Гончигоо(182.160.32.34) 2019 оны 05 сарын 21

Манай намынхаан хоорондоо муудалдахаа болиочээ С.Эрдэнэ чи огцор чи алуурчин Батхүү ч хамгийн сайн хүн биш гэхдээ алах хэмжээнд хүртлээ та нартай муудахгүй ёс жудагтай хүн шүү 2020 оны сонгууль ч өнгөрсөн бумба боллоо доо МАН -руу чихэж хэрэггүй юм хийж унасан нэрээ улам муутгах хэрэггүй Батхүү АН-нхаа зарим нөхдүүдтэй санал зөрдөг байсан

0  |  0
зочин(59.153.114.186) 2019 оны 05 сарын 21

Хулгайч хулгайчийг бариаарай гээд хашгирч гүйдэг шиг АН-ынхан өөрсдөө нударчихаад МАН-н хүнтэй уулзсан байна энэ тэр гээд орилоод байгаа юм бишүү.Хэн ч хэнтэй ч уулзаж болно биздээ.МАН-н хүнтэй уулзсан байна гээд байгаа нь өөрөө хардалт төрүүлээд байх шигээ

1  |  0
Ok(103.212.118.197) 2019 оны 05 сарын 21

Bidgi uls tor higeerei za yu

1  |  0
Ok(103.212.118.197) 2019 оны 05 сарын 21

Vhej talda or uhai uhai ok

1  |  0
Ok(103.212.118.197) 2019 оны 05 сарын 21

Bidgi solior za muu lalarin AH

1  |  0
ган(202.9.43.38) 2019 оны 05 сарын 21

Утсаа оролдож яваад хий гишигсэн байж болох. АН ыг С.Эрдэнэ толгойлсноос хойш сүр сүлд нь үгүй болж дээ

1  |  0
ИРГЭН(202.179.26.226) 2019 оны 05 сарын 21

ЭХНЭРЭЭ ТАГТНААС ШИДЧИХДЭГ ХҮН ХИЙСЭН БАЙНА ГЭЖ ЛАМ БАГШИЙН ТӨӨРГӨНД БУУЖ БАЙНА ГЭНЭ.ТЭГЭЭД Ч ЭНЭ ОРДОНГ УРД ЗҮГИЙН ХҮН БАРЬСАН БОЛОЛТОЙ.ДАХИАД Ч ХҮН ҮХЭН БОЛНО ГЭСЭН.ЛАМ ХУДЛАА ХЭЛЭХГҮЙ

1  |  0
АРД(202.9.43.22) 2019 оны 05 сарын 21

ХОР НАЙРУУЛАГЧИД ... ӨӨРСДӨӨ ХИЙСЭН

1  |  0
matilda(156.0.214.56) 2019 оны 05 сарын 20

Хувийн хэвшлийн хооронд ноцтой зээл авах Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд зээлийг найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / € -аас 2%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлт Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(103.229.122.141) 2019 оны 05 сарын 21

Захиалагч нь олдохгүй байхаа харин Хурцад хэлбэл алсан хүнийг нь архангай өвөрхангайгаас олоод л ирэх байх элбэгээ ч гэсэн олно доо

0  |  2
Top