ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотод болсон "Общероссийский народный фронт” байгууллагын форумын үеэр Дээрхийн гэгээнтэн Далай ламын талаар ярьлаа.
Халимагийн сэтгүүлч түүнээс “Далай лам хэзээ ОХУ-д айлчилж болох вэ” гэж асуухад Ерөнхийлөгч “Бид ямар ч хориг тавиагүй” гэж хариулжээ.
В.Путин “Манай Засгийн газраас Далай ламд хориг тавьсан зүйл байхгүй. ОХУ-д буддын шашинтнууд олон биш. Бид Христос, Будда, Исламын шашинтнуудад бүгдэд нь адилхан ханддаг. Дэлхийд буддын шашинтан олон ч Далай ламтай тааруу харилцаатай улс орнууд бий. Гэхдээ бид Далай ламын ОХУ-д айлчлах боломжийн талаар бодож үзнэ” гэсэн тойруу хариу өгсөн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас өмнө нь “Далай ламын үйл ажиллагаа улстөрийн шинжтэй тул виза олгохгүй” гэж мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
ТЭР ЧИНЬ ЖИРИЙН Л НЭГ ХҮН ШҮҮ ДЭЭ.ДАЛАЙ ЛАМ ГЭДЭГ ШАШНЫ ЦОЛ ХЭРГЭМ ОХУ-Д АЧ ХОЛБОГДОЛ МУУТАЙ БИЗ ТЭГЭЭД Л ХОРИГЛОХ ШААРДЛАГАГГҮЙ ГЭЖ ҮЗСЭН БАЙХ.