Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх долоо хоногт тохионо. Гэтэл олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас эрх мэдэл бүхий хүмүүс их хэмжээгээр авсан тухай мэдээлэл олныг цочирдуулав. Хүүхдийн баярыг угтаж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг хуралдуулах (2019.05.21) үеэр “Найрамдал”-ын газрын асуудал хөндөгдсөн юм.
“Найрамдал” зуслан 5220 га газартай байсан бол одоо 1200 га газартай үлдсэн байна. Сошиал орчинд тарж байгаа мэдээлэлд “Найрамдал” зуслангийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 100 иргэний дунд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 700 мКв, олимпийн аварга Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Д.Баатаржав нар тус бүр 5000 мКв, АH-ын Улс төрийн бодлогын газрын дарга асан Д.Анхбаяр 2561 мКв, “Капитал” банкны ТУЗ-ийн дарга Т.Батбаяр 3400 мКв газар эзэмшдэг гэжээ.
"Найрамдал" зуслангийн газрын асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Би фэйсбүүкээс харсан. “Найрамдал”-д Ж.Батзандан, Л.Болд гишүүн нар газар авсан байна гэсэн хуурамч гүтгэлэг гарсан байна. Хэрэв Ж.Батзандан, Л.Болдын нэр дээр “Найрамдал”-д газар байгаа бол иргэд та бүхэнд үнэ төлбөргүй өгье. АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн “Найрамдал”-ын газрыг өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тарааж өгсөн гэдэг мэдээлэл бидэнд бий. Хулгай нь баригдаад ирэхээр хуурамч нэрээр мэдээлэл тарааж байгаа юм байна. Жинхэнэ газар авсан хүмүүс бол Б.Хурц нарын С.Эрдэнийн хамаарал бүхий хүмүүс байх шиг байна. Би ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзаад жинэхэн эздийг нь гаргаж өгнө. “Найрамдал” зуслан НХХЯ-ны харьяалалд байдаг. Тэр газрыг сайдын эрх мэдлийн хүрээнд авсан гэдэг мэдээлэл байгаа. Жирийн ард түмэнд хашаа барих газар олдохгүй байхад С.Эрдэнийн хамсаатнууд хүүхдийн амралтын газраас хулгай хийж байна. Ер нь хүүхэдтэй холбоотой барилга байгууламж, газрыг хулгайлдаг хүн бий болсон. Харин Ж.Батзандан, Л.Болд нарт нэг см ч газар байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье" гэсэн тайлбар өглөө.
Сэтгэгдэл ( 4 )
Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913
Новшийн Поп зандан бас попролтын MVP Оюун-Эрдэнэтэйгээ уулзана гэнээ
Скай рёзорсын урд Туул голын хөвөөнд ГАЗАРТАЙГАА хэлээч. Төмөр замынханд хахууль өгч авсан бус уу
Batzandangiin ochnoon horongo oor oor hunii ner deer bdg gesen shuu . Ertnees bugdiig zohitsuultsan naadah chin