УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Иргэдийн зүгээс Зөрчлийн хуулийг нэн даруй өөрчлөхийг шаардаж байна. Хоёр жил хэлэлцэж байгаад баталсан том хууль байсан. Энэ хуулийг Засгийн газар яаралтай оруулж ирэх ёстой. Эрүүгийн хуулийг 2014 оноос хойш хэлэлцэж 2017 онд арай гэж дуусгасан болсон. Гэвч амьдралд нийцэхгүй олон зүйл заалт оруулсныг даруй өөрчлөх хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Олон улсын парламентийн холбооны зүгээс УИХ-ын дарга, бүлгийн дарга нартай уулзах хүсэлт тавьсан. Түр хорооны шалгалтаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлсээр хорьсон нь тодорхой болсон. Тиймээс УИХ гэм зэмгүй хэлмэгдсэн хүмүүсийг суллахад онцгой анхаарахыг хүсье” гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Naa 1 pop zangaa oyu tolgoid garga 3 n shatnii shuuheer aluurchid boloh ni togtoogdson jaahan yum uzuulehgui bol hergee huleeh bsn gejuu uuruusuu 1 asuuj uzeerei