Албан тасалгаа дулаан байвал эмэгтэйчүүдийн ажлын бүтээмж нэмэгддэг

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуулийн Бизнесийн салбар судлалын багш ажилчдын хийсэн судалгаагаар албан тасалгаа, оффис дулаан байх тусам эмэгтэй ажилчдын ажлын бүтээмж нэмэгддэг болохыг тогтоожээ. Судалгааг цельсийн 16.1-32.5  хэм бүхий тусгайлан бэлдсэн лабораторид 543 ажилтны дунд явуулсан бөгөөд албан тасалгаан дахь дулаан нэг хэмээр нэмэгдэхэд л эмэгтэй ажилчдын зүүн тархин дахь сэтгэн бодох  чадвар 1.7 хувиар нэмэгдэж байжээ. Дээрх судалгааг мөн эрэгтэй ажилчид дунд явуулахад эмэгтэйчүүдээс 0.63 хувиар бага байсан аж.

“Аливаа хүн тав тухтай орчинд ажиллаж байж сэтгэн бодох чадвар нэмэгддэг. Сэтгэн бодох чадвар нэмэгдэх нь ажлын бүтээмжид шууд нөлөөлнө шүү дээ. Сүүлийн үед компаниуд эцсийн бүтээмжээ нэмэгдүүлэхийн ажилчдынхаа тав тух, албан тасалгааны зохион байгуулалтад анхаарах болсон” гэж Өмнөд Калифорнийн их сургуулийн Бизнесийн салбар сургуулийн Бизнесийн удирдлагын дэд профессор Том Чанг ярьжээ.

Орчин үеийн оффис, албан тасалгаанууд эрэгтэй ажилтан ажиллахад зориулагдсан дундаж температуртай байдаг нь эмэгтэй ажилчдын ажлын бүтээмжид нөлөөлдөг гэдгийг уг судалгааны дүгнэлтэд дурджээ. Яг үүнтэй адилхан судалгааг одоогоос гурван жилийн өмнө ХБНГУ-ын Берлин хотын Нийгмийн шинжлэх ухааны төвөөс явуулахад дээрхтэй адилхан дүн гарч байсан юм.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top