Балба улсын нийслэл Катманду хотод өчигдөр гурван дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтээр дөрвөн хүн амиа алдаж, долоон хүн шархадсан байна. Дэлбэрэлтүүдийн нэг нь хотын төвд болсон бол хоёр нь хотын захад болсон талаар хотын цагдаагийн газраас мэдээлжээ.
Дэлбэрэлтүүдийг зориулалтын тэсрэг төхөөрөмжүүд ашиглан үйлдсэн байж магадгүй гэнэ. Катмандуд одоо дэлбэрэлт болсон газруудад хөл хорио тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.
Балбын нийслэлд өнгөрсөн хоёрдугаар сард мөн дэлбэрэлт болж байв. Гэхдээ гэм буруутныг нь олж тогтоогоогүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )