#1 ЖДҮ-ЧДИЙН НУЛИМСТАЙ МӨНГИЙГ ДАХИАД БУЛААЛГАМААРГҮЙ БАЙНА
Эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий этгээдүүдэд тэрбум тэрбумаар хуваарилагддаг нь ил болсон ЖДҮ-ийн зээл шинэ журмын дагуу орон даяар олгогдох үйл ажиллагаа эхэлснийг салбарын яамнаас зарлаад буй. Төслөө тэвэрсэн мянга мянган ЖДҮ-чид төрөөс эрүүл саруул бодлого хүлээж, шаардаж буйн араас дагаж шинэчлэгдсэн журам жинхэнэ ЖДҮ-чдэд ээл дагуулах уу гэдэг асуулт мэдээж дагаж байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ар араасаа дэлгэгдсэн баримтуудын хүрээнд харахад ЖДҮ-тэй холбогдсон түшээдийн тоо гуч гараад буй. Энэ нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлсний сацуу манайд зээл, тусламж олгодог гадны байгууллагууд ч дургүйцлээ илэрхийлэхэд хүргэсэн. Ямартаа л Дэлхийн банкнаас манай улсад ирэх жилүүдэд санхүүжилт олгоход санхүүгийн эрсдэл өндөр гэж үзэж буй шалтгаанаа ЖДҮ-ийн хэрэг явдалд тулгуурлан тайлбарлаж байгаа юм. Дэлхийн банкны албан ёсны байр суурийг хүргэхэд “ЖДҮ-ийн сангаас татаасын дэмжлэгтэй авсан хөнгөлөлттэй зээлийн ихээхэн хэсгийг УИХ-ын гишүүдийн өмчийн эсвэл тэдэнтэй холбоотой компаниудад шилжүүлсэн байсан. Энэ нь зөвхөн улс төрийн ноцтой хямралд оруулсан төдийгүй төрийн үүргээ биелүүлэх чадварт итгэх олон нийтийн итгэлийг сөгдүүлсэн юм. Хэдийгээр Дэлхийн банкны хөрөнгө санхүүжилтэд нөлөөлөөгүй боловч Дэлхийн банкны төслүүд нь ижил төстэй сангуудад дэмжлэг үзүүлдэг, Эдийн засгийн удирдлагыг дэмжих үйл ажиллагаагаар дамжуулан төсвийн дэмжлэг үзүүлдэг. Тиймээс тус байгууллагын зүгээс өөрийн эх үүсвэрийн удирдлага, ашиглалтыг үргэлжлүүлэн нягт хянаж, шаардлагатай санхүүгийн хяналт байгаа эсэхийг баталгаажуулсаар байх болно” гэж мэдэгдсэн юм.
#2 СОЛОНГОС ХООЛНЫ РЕСТОРАНУУД ХӨЛДӨӨСӨН ХООЛОО ХАЛААЖ ӨГДӨГ
Cолонгос хоолны ресторанаас 10-20 мянган төгрөгөөр хөлдөөсөн хоол авч иддэг гэвэл итгэх үү? Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын хийсэн шалгалтаар дээр тавьсан асуултын хариу тун базаахгүй гарчээ. Солонгос нэртэй, чамин хаягтай, элдэв төрлийн амтлагч үнэртсэн энэ газарт үйлчилгээний стандарт хангагдаагүй гэж мэргэжлийн хяналтынхан дүгнээд байна. Биднийг Чингэлтэй дүүргийн I хороонд байрлах “Ким Ду Хан” Солонгос хоолны ресторанд очиход цайны цаг таарч, хөл хөдөлгөөн ихтэй байв. Тун удахгүй Олон улсын хүүхдийн баяр болох гэж буйтай холбогдуулан НМХГ гэнэтийн үзлэг, шалгалт явуулж тус рестораны эрсдлийн төвшинг тогтоосон юм. “Ким Ду Хан” хэмээх энэхүү ресторан Улаанбаатар хотод хоёр ч салбартай ажээ. Солонгос улсын иргэний хариуцан ажиллуулдаг энэхүү газар үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр жил орчим болж байгаа гэнэ.
#3 СУРВАЛЖИЛГА: ТОСОН БУМБА ЦААЗЫН ТАВЦАНД (1-Р ХЭСЭГ)
Тост, тосон бумбын ай сав газрын байгалийг сүйтгэж, говь нутгийн эко системийг алдагдуулж байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий "Сауд Гоби Коал Транс" компанийн хууль бус үйл ажиллагааг илчилсэн "Тосон бумба цаазын тавцанд" цуврал сурвалжлагын нэгдүгээр хэсгийг хүргэж байна.
#4 ДОЛООН ЖИЛИЙН ӨМНӨ ӨӨД БОЛСОН ЗАЛУУГИЙН ХҮҮХДИЙГ ТӨРҮҮЛЖЭЭ
Таван жилийн өмнө Израилийн багш бүсгүй Лиат Малка 35 нас хүрчээ. Ганц бие бүсгүй сэтгэлд нийцсэн залуутай гэрлэчих санаатай байсан ч тийм хүн таарсангүй. Гэтэл нас яваад байдаг. Ингээд энэ насандаа хүүхэдтэй болохгүй байх вий гэж тэвдэж эхэлжээ. “Түгшсэндээ би эмчид очиж, шаардлагатай гэх бүх шинжилгээг хийлгэсэн. Гэтэл эмч шинжилгээний хариуг хараад надад “Жил ирэх тусам л хүүхэд гаргах боломж чинь улам багасч байна. Ер нь ойрын хугацаанд хүүхэдтэй болохгүй бол боломжгүй шахам болно” гэж хэлсэн. Тэгээд л би байж болох бүхий аргыг сүвэгчилж эхэлсэн” хэмээн Малка өгүүлж байна. Гэхдээ Малка хэн тааралдсантай нь учирч, хүүхэд олчихьё гэж бодсонгүй. Харин биеийн хавьталд оролгүйгээр хүүхэд тээх аргыг интернэтээс хайж судалж эхэлжээ. Ингээд нөхөн үржихүйн төвд очиж, хүүхэд суулгуулахыг хүссэн бөгөөд хүүхэд нь эцгээ мэддэг, таньдаг байхыг тэр хүсчээ.
#5 ЁСЛОЛЫН ХУВЦАСГҮЙ БӨХИЙН АЛТАН МЕДАЛИЙГ ХУРААВ
Италийн Сассарид болсон чөлөөт бөхийн олон улсын тэмцээн будлиан маргаанаар өндөрлөлөө. 61 кг-ын жинд түрүүлсэн Ираны бөх Мохаммадбахер Яхкеши гэртээ медальгүй харьсан байна. Якхеши шагналын тавцанд богино өмд, цамцтай гарч ирсэн. Дүрэм ёсоор шагнал гардуулах ёслол дээр тамирчид шигшээ багийн хувцастай ирэх ёстой байлаа. Түүнээс хувцсаа солихыг хүссэн ч татгалзсан тул алтан медалийг нь хураан авч, финалд түүнд ялагдсан Казахстаны бөх Расул Калиевт гардуулан өгчээ. Шигшээ багийн дасгалжуулагч Голамреза Мохаммади 10 мянган швейцарь франкийн торгуулийн шийтгэл хүлээсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )