Италийн Сассарид болсон чөлөөт бөхийн олон улсын тэмцээн будлиан маргаанаар өндөрлөлөө. 61 кг-ын жинд түрүүлсэн Ираны бөх Мохаммадбахер Яхкеши гэртээ медальгүй харьсан байна. Якхеши шагналын тавцанд богино өмд, цамцтай гарч ирсэн. Дүрэм ёсоор шагнал гардуулах ёслол дээр тамирчид шигшээ багийн хувцастай ирэх ёстой байлаа. Түүнээс хувцсаа солихыг хүссэн ч татгалзсан тул алтан медалийг нь хураан авч, финалд түүнд ялагдсан Казахстаны бөх Расул Калиевт гардуулан өгчээ. Шигшээ багийн дасгалжуулагч Голамреза Мохаммади 10 мянган швейцарь франкийн торгуулийн шийтгэл хүлээсэн байна.
Ираны баг Италид ёслолын бэлтгэлийн хувцасгүй ирсэн байсан нь нутагт нь шүүмжлэлийн гал асаасан. Тэмцээн уралдааны дүрмээ мэдэж байх ёстой байсан багийн ахлагч Хади Хабибиг огцруулах, хариуцлага тооцох уриалга гарч, олон улсын шүүхээр заргалдан, Якхешид медалийг нь олгуулах санал хүртэл гарчээ.
Мөн Дэлхийн бөхийн нэгдсэн холбоог шүүмжилж, зарим уралдаан тэмцээнд бусад орны тамирчид богино цамцтай медаль авч байдгийг дурдаад Ираны бөхчүүд ад үзэгдлээ гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 7 )
Хувцсаараа ялсан биш. Хаа газрын динэг юмнууд туйлшрах юм.
Хувцсаараа ялсан биш. Хаа газрын динэг юмнууд туйлшрах юм.
Хаа газрын бөхчүүд хүнд гарууд байдаг бололтой, олимпоор манай тайчигчид харин ч нэг цусыг хольсон доо ккк