Зержинскийн үйлдвэрийн дэлбэрэлтэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

ОХУ-ын Зержинск хотод энэ сарын 1-нд цэргийн зориулалтын тэсрэх бөмбөг үйлдвэрлэж, хадгалдаг үйлдвэрт хоёр удаагийн хүчтэй дэлбэрэлт болжээ. Хойд хөршийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар дэлбэрэлтийн улмаас 82 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн үйлдвэрийн ойролцоох 180 айлд хохирол учирчээ. Дэлбэрэлтийн улмаас онц байдал зарласан байна. Үйлдвэрийн барилга дэлбэрэлтийн улмаас бүхэлдээ сүйджээ.

Дэлбэрэлтийг хорлон сүйтгэх ажиллагаа, халдлага эсвэл хайхрамжгүй байдлаас болсон эсэхийг тогтоохоор ажиллаж байгаагаа албаныхан мэдэгджээ. Дэлбэрэлтүүд маш хүчтэй байсан нь үйлдвэрийн ажилчдаас гадна ойролцоох байрны хүмүүс гэмтэж бэртсэнээс харагдаж байгаа аж. Болсон хэрэг явдлын мөрөөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Зержинск хот нь дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг аж. Энэ хотод өнгөрсөн зун мөн үйлдвэрийн барилгад дэлбэрэлт болж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top