Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өчигдөр /2019.06.03/ мэдээлэл хийж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзэж буйгаа хэллээ.
Учир нь тэрбээр, Өмнөговь аймгийн Гурвантэс сум Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коал транс” компанийн хууль бус олборлолт, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы хамаарал бүхий компани Туул голын орчмын бургасыг сүйтгэж, барилга барих гэж байгаа тухай баримтат нийтлэл, нэвтрүүлгийг өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлсэн байдаг.
Ийнхүү өөрсдийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж, улсын хууль тогтоомж зөрчин байгаль орчныг сүйтгэж буй төрийн албан тушаалтнуудын зүгээс Х.Мандахбаярыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч гэх албан тушаалтай нь холбон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошлоор удаа дараа гүтгэж байгаатай холбоотойгоор ийнхүү албан тушаалаасаа түдгэлзэж байгаа ажээ. Түүний хэлсэн онцлох эшлэлээс хүргэж байна.
ТОСТ, ТОСОН БУМБЫН АСУУДАЛД МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВИАР ХАНДААГҮЙ
► Тост, Тосон бумбын нуруунд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг нарын хамаарал бүхий “Сауд гоби коал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг сэтгүүлчид хараат бусаар сурвалжилсан.
► Би Өмнөговь аймгийн иргэн. Энэ асуудалд хандахдаа Өмнөговь аймгийн иргэний хувьд, сэтгүүлч хүнийхээ хувьд хандаж байгаа. Энэ асуудалд МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувиар хандаагүй.
► Сэтгүүлчид бодит байдлыг нүдээр үзэж, хэн нэгний байр сууринаас бус зөвхөн өөрсдийнхөөрөө мэдээлсэн.
► “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаад 31 зүйлийн зөрчил илрүүлсэн. Энд хаах хангалттай зөрчил бий. Надад итгэхгүй байж болно. Төрийн байгууллага худлаа ярихгүй.
► Уурхайг шалгах шинэ нөхцөл байдал үүссэн учраас дахин шалгалт оруулах хүсэлтийг мэргэжлийн хяналтад хүргүүлсэн. Аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага үүнд анхаарч ажиллаж байгаа гэж найдаж байна. Энэ асуудалд шударга хандана гэдэгт итгэж байна.
► Намайг болон миний нөхдийг гүтгэн харлуулах дайралт, заналхийлэл хэрээс хэтэрсэн. Надад энэ асуудал дээр бизнесийн болон улс төрийн эрх ашиг байхгүй. Хувь иргэнийхээ хувьд хандаж байгаа. Нутгийн иргэний хувьд би тэмцэж байгаа. Миний энэ тэмцэл зогсохгүй. Уул уурхайн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коал транс” компани үйл ажиллагаагаа зогсоох ёстой.
С.АМАРСАЙХАН ЭСВЭЛ Х.МАНДАХБАЯР ХОЁРЫН НЭГ НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
► Би хотын даргыг ямар нэгэн байдлаар шантаажлаагүй. “ТВ-8” телевизээс хотын дарга С.Амарсайханы хамаарал бүхий “Зүүн Баян Рефайнери” ХХК Туул голын бургасыг хядаж буй асуудлаар сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Нэвтрүүлэг гарсны маргааш нь телевизийн эфирийг хаасан. Телевизийн эфир хаасны дараа надад “ТВ-8” телевиз надад бүрэн шилжиж ирсэн юм.
► “МНБС” кабелийн телевизийн хууль бус үйл ажиллагааг тэсч, тэвчээгүй дээ хараал хэлж, утсаар ярьсан нь үнэн. Ёс бус үг хэлсэн нь үнэн. Энэ бичлэгээр дарамталж хугацаагүй хаалтын гэрээ хийхийг шаардсан.
► Телевиз хаасан асуудал нь та бидний хувьд хамгийн том гамшиг. Өнөөдөр “ТВ-8” телевизийг хааж байна, маргааш яахыг мэдэхгүй. Ийм учраас би хаалтын гэрээнд гарын үсэг зураагүй. Хууль бус үйлдэлтэй эвлэрээгүй.
► Нэвтрүүлэг хийсэн сэтгүүлчийг “Тоосго нисч ирээд хүн үхчихдэг юм шүү дээ” гэж хоёр шөнө дугааргүй утаснаас залгаж дарамталсан. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаагийн газар, тагнуулын байгууллагад өгч шалгуулна. Энэ хэргийн эзэн олдоно. Монголд цаашид хулгайч нар хууль зөрчөөд явж чадахгүй.
► Хотын дарга С.Амарсайхан намайг 400 сая төгрөг нэхсэн гэж илт гүтгэж байгаа. Үнэний төлөө үхэхэд бэлэн байна. Ийм хулгайч хүн хотын дарга хийж болохгүй. Хотын дарга худлаа ярьсан, эсвэл Х.Мандахбаяр би худлаа ярьсан. Үнэн мөнийг нь хууль тогтоох ёстой. Энэ хоёр хүний нэг нь хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.
► Би гурав дахь баримтыг дэлгэж байна. Надад маш олон хүнээс дарамт ирж байгаа. Бадрал гэдэг хүн надруу утсаар ярьж дарамталсан. Миний үр хүүхэд, гэр бүл, ээж, аав, найз нөхөд, ойр дотнын хүн рүү дайрч, дарамталж байна. Би ямар ч хууль бус, ёс бус юм хийсэн зүйл байхгүй.
СЭТГҮҮЛЧИД ХУДАЛДАГДСАН НЬ ҮНЭН
► Өнгөрсөн хэдэн өдөр сэтгүүлчид яаж худалдагдаж байгааг харлаа. Миний энэ үгэнд гомдож магадгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Тост Тосон бумбын нурууг ухаж байгаа компаниас, хотын дарга С.Амарсайхан нараас мөнгө авч захиалгатай мэдээ, мэдээлэл нийтэлсэн.
► Үнэн хүчгүй байна. Шударга ёс хүчгүй байна. Сэтгүүл зүй худалдагдсан нь үнэн. Ард түмнээсээ уучлал гуйж байна. Иргэдийн эрхийг хамгаалах ёстой сэтгүүлчид худалдагдсан нь үнэн. Үүнийг МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувьд хэлж байгаадаа харамсч байна. Үүнийг засах ёстой. Монгол Улсын Ерөнхий сайдаа, Ерөнхийлөгчөө, УИХ-ын даргаа Монголын хэвлэл мэдээллийн салбарыг эрүүлжүүлэхэд ажлаа хийгээрэй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталж өгөөрэй.
► МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албан тушаалаар барьцаалж, над руу, хамт ажиллаж буй нөхөд рүү минь дайрч, МСНЭ-ийг харлуулах үйл ажиллагаа явуулж байгаа учраас би сонгуульт албан тушаалаасаа түдгэлзэж байна.
► Мөн хотын дарга С.Амарсайхан хууль зөрчсөн үйлдлүүдийнхээ төлөө шалгуулж дуустал НИТХ-даа ажлаа өгөх асуудлаа тавиарай. Би нийслэлийн иргэдийн өмнөөс, сэтгүүлчдийнхээ өмнөөс үүнийг шаардаж байна. Засаг дарга С.Амарсайхан өөрийн төрсөн ах С.Уламбаярын Зүүн Баян Рефайнери ХХК-ийн бургас хядсан үйлдэлд хариуцлага бүрэн тооцож, нөхөн сэргээхээс нааш, хууль бус барилгыг буулгахаас нааш хотын дарга байх эрхгүй хүн гэж үзэж байна. Үүнтэй шударга, иргэд, сэтгүүлчид санал нийлэх байх гэж найдаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 11 )
Уйланхай бацаан ажлаа өгнө гээд байсан яасан. Африкт тэнэж явна лээ. Ирэхээр чинь түдгэлзүүлээд өгнө өө чамайг.
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
та нар үнэхээр шудрага хариуцлагатай хүмүүс юм бол ажлаа сайн дураараа өгөөд хуулийн байгууллагаар үнэн мөнөө шийдүүлээч лав амарсайханы хувьд тийм зориг гаргах нь юу л бол махаа идэж мараагаа зулгааж байж энэ өндөрлөгт хүрсэн юм билээ
та нар үнэхээр шудрага хариуцлагатай хүмүүс юм бол ажлаа сайн дураараа өгөөд хуулийн байгууллагаар үнэн мөнөө шийдүүлээч лав амарсайханы хувьд тийм зориг гаргах нь юу л бол махаа идэж мараагаа зулгааж байж энэ өндөрлөгт хүрсэн юм билээ
Amarsaihan ogtsoroo tumen olon nudtei shuu
Монголчууд Увс намыг дийлэхгүй Наадуул чинь бүгд Увс намынхан
Монголчууд Увс намыг дийлэхгүй Наадуул чинь бүгд Увс намынхан
Монголчууд Увс намыг дийлэхгүй Наадуул чинь бүгд Увс намынхан
Монголчууд Увс намыг дийлэхгүй Наадуул чинь бүгд Увс намынхан
Энэ сайхан элдвээр гүтгэн доромжилсоор байгаад буулган авах бололтой!Эх орныхоо уул усны төлөө тэмцэж байгааг яагаад буруутгаад байгаа юм.Олон нийт энэ тэмцэлд нэгдэх хэрэгтэй дээ.
ene zaluu zov chelj, Amarsaichan odoo ogchor.