ЗИНДАА 2019.06.04 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

#1  ХЭВЛЭЛИЙНХЭН ДУГУЙ ШИРЭЭНИЙ АРД АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭХ ЦАГ БОЛЖЭЭ

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өчигдөр /2019.06.04/ хэвлэлийн хурал хийж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө өгч байна гэв. Хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авсан байна лээ. “Ашгүй явах нь” гэж алга хавсран харж байгаа хэсэг байхад “Мөрийн хөтөлбөр амлалтаа тэгээд яаж хэрэгжүүлэх юм бэ. Эхлүүлсэн ажлаа дуусгаач ээ” гэсэн сэтгүүлчид ч мөн олон байсан. Хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Гэсэн ч үүн дотор өөрийн үзэл бодол гэхээсээ илүү албан тушаал дагасан, өнгө мөнгө хөөсөн хэсэг бий гэдэг нь үнэн.

Х.Мандахбаяр хэвлэлийн хурлынхаа үеэр “Та бидэнтэй холбоотой асуудал байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Тост тосон бумбын нурууг ухаж байгаа компаниас, Хотын дарга С.Амарсайхан нараас мөнгө авч  захиалгатай мэдээ, мэдээлэл нийтэлсэн. Үнэн хүчгүй байна. Шударга ёс хүчгүй байна. Зарим хэвлэл худалдагдсан нь үнэн. Ард түмнээсээ уучлал гуйж байна. Иргэдийн эрхийг хамгаалах ёстой сэтгүүлчид худалдагдсан нь үнэн. Үүнийг МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувьд би хэлэх ёстой. Үүнийг засах ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа Монголын хэвлэл мэдээллийн салбарыг эрүүлжүүлэхэд ажлаа хийгээрэй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталж өгөөрэй. Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгч болсон чинь маш их хүчтэй болчихсон юм шиг хүмүүс ярьж байна. Энэ албан тушаалаар барьцаалж, над руу, хамт ажиллаж буй нөхөд рүү минь дайрч, МСНЭ-ийг харлуулах үйл ажиллагаа явуулж байгаа учраас би МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөх хүсэлтээ Удирдах зөвлөлдөө өнөөдөр өгнө” гэж хэлсэн юм.
 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” IPO ГАРГАХАА ХОЙШЛУУЛЖ МАГАДГҮЙ

Олон улсын зах зээлд компанийн хувьцааны 30 хувийг арилжиж, IPO босгох ажил хойшлогдож магадгүй тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Одоогоор компанийн зүгээс олон улсын зах зээлд гарахын тулд шаардагдах 11 зөвлөхөөс зургааг нь сонгон шалгаруулсан байна. Одоо таван зөвлөхийн сонгон шалгаруулалт хүлээж байгаа аж. Хууль эрх зүйн болон санхүүгийн тайлан зэрэг шаардагдах баримт материалуудыг төлөвлөгөөний дагуу бүрдүүлж дуусах ч Хонконгийн хөрөнгийн биржид эцсийн байдлаар гарах хугацаа нь тодорхойгүй байгаа юм. Хугацаа хойшиллоо гэхэд 2020 оны эхний улиралд багтаах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард “Эрдэнэс-Тавантолгой” Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарч гурван тэрбум ам.долларын IPO босгохоор тохиролцсон юм. Хэдийгээр Монголын Хөрөнгийн биржтэй Лондонгийн хөрөнгийн бирж хамтын ажиллагааны гэрээтэй байсан ч эцсийн дүндээ Хонконгийг сонгосон байна. Эцсийн байдлаар IPO гарсны дараа Нью-Йорк юм уу, Лондонгийн хөрөнгийн биржээр дамжуулан хоёрдогч зах зээлд гарахаар төлөвлөж буй аж. Сүүлийн хоёр жил олон улсын зах зээлд гарах асуудал хөндөгдөж байсан ч улстөржсөн амлалт, дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн уналт зэргээс шалтгаалан хувьцаагаа арилжаалж чадаагүй юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3 О.ПҮРЭВБААТАР: ӨВӨР МОНГОЛЫН ИХ АВАРГА “ХҮҮГ МИНЬ БӨХ БОЛГОЖ ӨГӨӨЧ” ГЭЖ ИРСЭН

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн хошой мөнгөн медальт, Азийн наадмын аварга Оюунбилэгийн Пүрэвбаатар БНХАУ-д дасгалжуулагчаар ажиллах урилга хүлээн аваад нэгдүгээр сард өмнөд хөршийг зорьсон билээ. Баг тамирчдаа хүлээн аваад удаагүй байгаа ч Оска гараагаа тун сайхан эхлүүлж, шавь нар нь мужийнхаа түүхэндээ байгаагүй амжилт гаргасан байна. Бид О.Пүрэвбаатарыг эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэрбээр баг тамирчдаа Монголд тэмцээнд оруулах, хамтарсан бэлтгэлд хам­руулах зорилготой ирээд байгаа юм.


-Сайн байна уу, О.Пүрэвбаатар БНХАУ-д ажиллах боллоо гэж хэвлэлээр гарсан. Та ямар мужийн, ямар багтай гэрээ байгуулав?

-Хятадын Ганьсү мужийн Ланьжоу хотын шигшээ багийг хариуцан ажиллахаар болсон. Би өмнө нь тэнд хамтарсан бэлтгэл хийдэг байсан. Багш нь Улаан гээд миний жинд барилдаж байсан монгол бөх. Азийн аварга, ДАШТ-д оролцож байсан, Хятадын олон удаагийн аварга тамирчин. Манай хуурай ах л даа. Түүний шавь Сэргэлэн гээд Хятаддаа бол 20 түрүүлчихсэн, Азийн аварга, оюутны дэлхийн аварга хүн бий. Энэ хүмүүс намайг урьсан. 2016 оны олимпийн дараа анх урихаар нь би эндээ ажилтай байсан болохоор татгалзсан. Харин сая дахиад дуудлаа. Би шигшээ багт харьяалалгүй болоод хоёр жил цалингүй байсан. Токиогийн олимп хүртэл шигшээ багт орохгүй нь тодорхой тул явахаар болсон. Алдарын “Аваргууд” академийн хамт олонтойгоо ярилцаад ямар ч гэсэн нэг жил яваад ирье гэж шийдсэн юм. Гэрээний нөхцөл бол сайн.

-Нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан хэрэг үү?

-Намайг 2021 оны Хятадын Бүх ард түмний спартакиад хүртэл ажиллаач гэж хүссэн. Би нэг жил л ажиллая гэж хэлсэн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4  ҮНИЙН ӨСӨЛТИЙН ЦААНА

Ирэх 2020 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд инфляцийн түвшин найман хувиас ихгүй байхаар тусгасан. Төв банкны хувьд жилийн инфляцийг найман хувьд барих зорилттой байгаа. Харин Азийн хөгжлийн банк гэхчлэн олон улсын байгууллагуудаас инфляцийг 8.5 хувьд хүрч магадгүй гэсэн таамаглалыг танилцуулаад буй. Инфляцийг өсгөхгүй байх, иргэдээ үнийн дарамт дор зүдрээхгүй байх нь төр засгаас анхаарах ёстой гол асуудал. Инфляци буюу үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл нийгмийн анхаарлын  төвд байдаг. Тэгвэл  энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас нэг  хувь, өмнөх оны эцсээс 2.8 хувь, өмнөх оны мөн үеэс долоон хувиар өссөн дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдсэн. Цаашлаад инфляцийн өсөлтийг хязгаарлах бодит боломж юу байна вэ гэдэг асуудал мэдээж гол нь. Үүний тулд урхаг шалтгаануудаа бид сайн анзаарах ёстой. Төв банкнаас гаргасан энэ оны эхний улирлын байдлаарх эдийн засгийн тоймд инфляцийн нөхцөл байдлыг хэрхэн авч үзсэнд анхаарал хандуулъя. Инфляци буюу үнийн өсөлт энэ  оны эхний улиралд бүх бүс нутгаар өсөлттэй гараад байгаа юм. Ингэхдээ хүнсний үнийн инфляци  Улаанбаатараас бусад бүсийн хувьд ерөнхий индексээсээ илүү байгаа нь хүнсний хэрэглээний гол зүйл болох махны үнийн өсөлттэй голчлон холбоотой байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 

#5 УРЛАГТАЙ САР: ЗУРГАДУГААР САРЫН ЗУРГААН ОНЦЛОХ

Зургадугаар сар дөнгөж эхэлж байна. Эдгээр өдрүүд салхитай, жиндүүхэн байгаа ч үлдсэн өдөр хоногууд урин дулаан байх нь ойлгомжтой. Тиймээс ч энэ сард зохион байгуулагдах хамгийн сонирхолтой үйл ажиллагаа, эвентүүдийг багцлан хүргэе. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top