Спортын мэдээний тойм: Ерөнхий сайд Таэквондогийн их мастер боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 05

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн спортын мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний  дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.  

 

Гавьяат Ц. Шаравжамц шинэ тамга хүлээн авлаа

 

...Тавдугаар сарын 31-нд сагсан бөмбөгийн спортын анхны гавьяат тамирчин Ц.Шаравжамц өчигдөр шинэ тамга хүлээн авлаа. Гавьяат маань нийслэлийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын даргаар томилогджээ. Сонирхолтой нь...

 

Дэлхийн дээвэрт гарсан анхны Монгол эмэгтэй Б.Гангаамаа

 

...Одоогоос зургаан жилийн өмнө дэлхийн дээвэр Эверестийн оргилд Монголын хүү Г.Өсөхбаяр гарч Монгол түмнийхээ омогшлыг бадрааж байлаа. Тэгвэл ОУХМ, уулчин Б.Гангаамаа...

 

Ерөнхий сайд Таэквондогийн их мастер боллоо

 

 ...Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр БНСУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жөн Ил бараалхаж, Таэквондогийн хүндэтгэлийн VII дан буюу их мастер цолны батламжийг гардууллаа. Таэквондогийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, спортод элэгтэй хүмүүс энэхүү хүндэтгэлийг хүлээдэг байна. Сүүлийн жилүүдэд манай тамирчид...

 

М.Бундмаа “Их дуулга”-аас дахин алт авч 5000 долл...

 

...Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангилалд багтах дөрвөн тэмцээн жил бүр болдгоос энэ оны хоёр дахь нь өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын нийслэл Москва хотноо эхэлсэн бөгөөд гавьяат М.Бундмаа дахин алтан медалийн эзэн болж “Их дуулга”-аас хос алттай боллоо. Тэрбээр 2011 оны...

 

Хакуба А.Өнөржаргал хуриман дээрээ зодог тайлж үсэ...

 

...Мэргэжлийн сумогийн найрааны хэргээр зодог тайлсан Монголын сумоч Хакүба хэмээх А.Өнөржаргал зургадугаар сарын 18-нд хуримын ёслол хийхдээ албан ёсоор...

 

Бүжгийн ерөнхийлөгчөөр хотын ерөнхий менежер Ч.Бат...

 

...Уг хуралдаанаар  МБСХ-ны 2010 оны санхүүгийн тайлан, МБСХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, МБСХ-ны Тэргүүлэгчдийг сонгох, Санхүүгийн хяналтын зөвлөлийг байгуулах гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Холбооны шинэ ерөнхийлөгчөөр...

 

Олимпийн аварга Н.Түвшинбаяр бооцоотой үндэсний бө...

 

..."Дээд төрөлтөн" бөх судлалын төв үндэсний бөхийн нэгэн сонирхолтой барилдааныг зохион байгууллаа. "АСА" циркт ням гаригт болсон бооцоот барилдаанд дөрвөн бөхийн бүрэлдэхүүнтэй найман баг хүч үзэж, үүгээрээ МҮБХ-ны дүрэм болон үндэсний бөхөд нийцэшгүй гэж...

 

Э.Бадамханд алтан медаль хүртлээ

 

...Дархан-Уул аймгийн «Цагаан морь»шатрын клубын дасгалжуулагч Энхбаяраар ахлуулсан өсвөрийн шатарчдын баг ийнхүү эх орондоо алт, хүрэл медаль, шагналт байр эзэлсэн шагналын арвин ургацтай ирлээ. Дашрамд сонирхуулахад...

 

Паралимпын аварга Д.Баатаржав Азийн цомоос алтан медаль хүртлээ

 

...Тайландын, Бангкок хотод долоо хоног үргэлжилсэн пара байт харвааны Азийн цомын тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд оролцсон манай улсын тамирчид нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай байна.  Тухайлбал...

 

Манай ширэн бээлийтнүүд К.Коротковын тэмцээнд амжилттай оролцов

 

...Монголын олимпийн боксын шигшээ багийн тамирчид ОХУ-ын Хабаровск хотноо жил бүрийн хавар уламжлал болгон зохиогддог Константин Коротковын дурсгалд зориулсан тэмцээнд амжилттай оролцлоо. 1961оноос эхэлсэн уг тэмцээн энэ жил  33 дахь удаагаа зохиогдов. Тус тэмцээн 2009 оноос...

 

Монголчууд Үндэсний их баяр наадмаа долдугаар сары...

 

...Энэ жил бид Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг олон түүхэн ойг Үндэсний баяр наадамтайгаа хамтатган тэмдэглэх нь. Тиймээс Үндэсний баяр наадмыг нэлээд өргөн хүрээнд тэмдэглэхээр наадмыг зохион байгуулах комисс шийджээ. Энэ хүрээнд Үндэсний их баяр наадмын оршил болгож...

 

Хурдан морь унаач 22 хүүхэд осолджээ

 

...Улсын хэмжээнд хурдан морь унаач 22 хүүхэд осолдсон гэсэн дүн байдаг аж. Түүнчлэн бие эрхтнээрээ хохирсон олон хүүхэд байдаг юм байна. Улсын их баяр наадам, бүсийн их хурдаас гадна сум, овоо, байгууллагын ой тэмдэглэхдээ хүртэл хурдан морь уралдуулдаг болж. Ялангуяа...


Спортын мэдээллийн алба.  

Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top