Хороо бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг цалинжуулна

2019 оны 06 сарын 07

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ өчигдөр /2019.06.06/ дүүргийн 7 дугаар хорооны Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 7-12 дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчидтай уулзаж дүүрэг орон нутгаас баримталж буй бодлого чиглэл, 2019 онд Чингэлтэй дүүрэгт хийгдэж байгаа онцлох бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж санал солилцлоо. Уулзалтын эхэнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн удирдлагуудын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 1 иргэнийг хороо бүрт цалинжуулж ажиллуулахаар болсон тухай, мөн 19 дүгээр хороонд байрлах Хайрхан хөгжлийн төвийг 7 хоног бүрийн баасан гаригийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үнэ төлбөргүйгээр  зориулах шийдвэр гаргасныг онцолсон юм. 


Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэж байгаа онцлох бүтээн байгуулалтын ажлуудаас дурдахад, 

Дүүргийн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”-ыг барьж ашиглалтад оруулснаар дүүргийн 70 гаруй мянган хүүхдийг  усан бассейнд үнэгүй сэлж сургахаас гадна Хокей, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, гимнастик, самбо, жүдо, тэеквондоогоор хичээллэх бүрэн боломжтой болно. “Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан.

Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах 117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах, 13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх,  “Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо”, Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top