"Хуавей"-н шинэ утсанд фэйсбүүк, инстаграм суулгахгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 08

Ухаалаг  утасны зах зээлийн гол тоглогчдын нэг  Хуавей  компанийн шинэ загварын утсанд фэйсбүүк суулгах зөвшөөрөл олгохгүй гэдгээ Фэйсбүүк компанийн зүгээс мэдэгдлээ. Ганц фэйсбүүк ч биш инстаграмыг   ч  Хуавей  компанийн шинээр үйлдвэрлэх  утсанд суулгахгүй болжээ.

Тэргүүлэгч хоёр гүрний  худалдааны дайнтай холбоотойгоор Америкийн зүгээс дотоод, гадаадын компаниудад Хуавей  компанитай хамтарч ажиллахаас татгалзахыг уриалаад байгаа билээ. Ингэхдээ Хуавей  хувийн компани гэж харагддаг ч бодит байдал дээр хэрэглэгчийнхээ мэдээллийг төрдөө нийлүүлдэг гол суваг нь болоод байгаа гэсэн байр суурийг Америкийн талаас илэрхийлж байгаа.  Харин Хуавей  компанийн зүгээс үүнийг эрс үгүйсгэж, хэдэн тэрбум хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Америкийн Засгийн газрыг шүүхэд өгч буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл Америкийн талаас ээлжит алхмаа хийсэн нь дэлхийн хаанаас ч хүмүүсийг холбож буй фэйсбүүкийг Хуавейгийн шинэ утаснуудад суулгахгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Дашрамд өгүүлэхэд,  гар утасны хэрэглээ сүүлийн арав гаруй жилийн хугацаанд огцом өсч, 100 хүн тутмын 95 нь гар утас хэрэглэдэг болсон гэсэн судалгаа байна. Энэ тоо ухаалаг утас үйлдвэрлэгчдийн бизнес улам бүр дэлхийг хамарч буйн илэрхийлэл юм.

2018 оны хоёрдугаар улиралд Хуавей  компани ухаалаг утасны борлуулалтаараа  “Аpple”-ийг түрүүлж, “Samsung”-ийн дараа бичигдэх болсон байдаг. Тус  компани өнгөрсөн оны  хоёрдугаар улиралд  54 сая гар утас, гуравдугаар улиралд 52.2 сая гар утас борлуулсан. Энэ нь 2017 оны мөн үеийн үзүүлэлтүүдээс тус тус 40 гаруй хувиар өссөн тоо.Тэрчлэн  ухаалаг утасны зах зээлийн 19.6 хувийг “Samsung”, 14.6 хувийг "Хуавей",  12.4 хувийг "Apple" тус тус эзэлсэн байдалтай байгаа.

Тэгвэл Хуавейгийн утсанд  фэйсбүүк,  инстаграм зэрэг аппликейшн суухгүй болсноор гол тоглогчийн байр сууриа алдах уу гэсэн асуулт мэдээж тавигдаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.89) 2019 оны 06 сарын 10

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
aaaaa(202.21.109.145) 2019 оны 06 сарын 08

hujaa hogoor yadag bnaa

0  |  0
Top