Германы Рюген хотын Бинц амралт, жуулчлалын цогцолборт 17.6 метрийн өндөртэй элсэн шилтгээн барьж Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Герман болон европ тивийн өнцөг булан бүрээс ирсэн уран барималчид тавдугаар сараас эхлэн элсэн шилтгээн бүтээж эхэлсэн бөгөөд нийтдээ 11 тонн элсээр уг шилтгээнийг босгожээ. Гиннесийн дээд амжилт тогтоохдоо өмнөх элсэн шилтгээнээс 1.1 метрээр давуулсан байна. Шилтгээнийг бүтээгчид эхлээд 27 метр байхаар төлөвлөж байсан ч газар орны нөхцөл байдлаас болон 17.6 метр дээр тогтжээ.
Дэлхийн дээд амжилтад багтах өндөр элсэн шилтгээн барих санаачилгыг Томас ван ден Дюнгэн гаргаж Нидерланд, Герман, ОХУ, Унгар, Латви, Польшийн уран барималчид оролцсон байна. Бинц амралт, жуулчлалын цогцолборт арваннэгдүгээр сарын 03-ныг хүртэл элсэн барималын үзэсгэлэн гарах юм.
Сэтгэгдэл ( 1 )
монголд ч гэсэн баримаар юм