Жүжигчин Г.Анхбаярынх бүл нэмнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

Өнгөрсөн зуны нижгэр хуримны эзэд болох жүжигчин Г.Анхбаяр, гэргий Дөлгөөн нар хоёр дахь үрээ өлгийдөн авах гэж байна. Түүний гэргийг “MCS”-ийн Ж.Оджаргалын эгчийн охин гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэдэх биз ээ. Анхаа нэгэн ярилцлагадаа "Ер нь их олон цагийг эхнэр хүүхэдтэйгээ өнгөрөөмөөр санагдаад байгаа. Урьд өмнө нь аав болсон хүмүүс хүүхдүүдээ хоорондоо яриад л, хүүхдэдээ тохиолдсон юм аа яриад л, хүүхдийнхээ тухай пост бичээд л байхаар нь миний дургүй хүрдэг байсан байхгүй юу. Өөрийнх нь хүүхэд өөрт нь хөөрхөн харагддаг юм байгаа биз, надад ямар хамаа байхав дээ гээд л. Тэгээд ийм л ээж, аав болдоггүй юм шүү гэж боддог байсан. Тэгсэн чинь одоо өөрөө танай хүүхэд тэгж байна уу, манай хүүхэд тэгж байгаа гээд л цуг баярлаад суудаг болсон. Урьд нь бол рок "од" шиг л гадаадаар аялаад л олсон мөнгөө үрээд л идэж уугаад л маргааш надад байгаагүй юм шиг амьдарч байсан бол одоо арай илүү маргаашийн тухай бодох болсон. Өвдөж болохгүй, үхэж болохгүй үр хүүхдийнхээ төлөө болсон. Ядаж л энийг би идсэнээс миний хүүхэд идсэн нь дээр байлгүй дээ гэсэн бодолтой болсон" хэмээн сэтгэлээ уудалсан тэрбээр одоо хоёр дахь үрээ өлгийдөн аваад дахин нэгийг бодох биз ээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top