ФАТФ-ын хяналтын багт явуулах тайланд юу тусгахыг хэлэлцэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

Санхүүгийн мэдээллийн албаны дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөлийн Хууль сахиулах ажлын хэсэг өргөжүүлсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Хуралдаанаар ажлын хэсгийн үйл ажиллагааг өргөжүүлэн идэвхжүүлэх, 2019 оны  есдүгээр сард Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын хяналтын багт явуулах тайланд тусгах асуудлыг хэлэлцэх,  АНУ-ын Сангийн яамны техник туслалцааны багийн зөвлөхийн зөвлөмжийг сонсох мөн мөнгө угаах гэмт хэргийг шалгахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж зэрэг асуудлыг авч хэлэлцэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top