Банкуудын харилцагчаас татсан эх үүсвэр буюу харилцах хадгаламжийн хэмжээ энэ оны эхний улиралд системийн хэмжээнд 395 тэрбум төгрөг буюу 1.9 хувиар өссөн. Энэ улиралд Хас банк болон Төрийн банкны харилцагчийн эх үүсвэр системийн дунджаас өндөр өсөлт үзүүллээ.
Нийт зээлийн үлдэгдлийн 89 хувийг системийн топ таван банк болох Хаан банк, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Төрийн банк эзэмшиж байна. Банкуудаар харвал Хаан банк 27 хувь, Худалдаа хөгжлийн банк 20 хувь, Голомт банк 19 хувь, Хас банк 12 хувь, Төрийн банк 11 хувийг эзэлж байна.
Зээлийн чанаргүйдлийн хувьд системийн хэмжээнд өмнөх улирлаас 0.3 нэгж хувиар өсөж 10.7 хувьд хүрсэн. Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банкны чанаргүй зээлийн хувь өмнөх улирлаас буурсан бол Голомт банкны чанаргүй зээлийн хувь 1.7 нэгж хувиар өссөн байна. Энэ нь системийн хэмжээнд байгууллагын зээлийн чанаргүйдэл буурч, иргэдийн зээлийн чанаргүйдлийн хувь өссөнтэй холбоотой юм.
Сэтгэгдэл ( 0 )