Энэ онд валютын зах зээл хэрхэх хандлагатай байна вэ гэдэгт Төв банкнаас дараах байр суурийг илэрхийлж байна. “Энэ оныг 2018 онтой харьцуулахад томоохон дүнтэй бонд, зээлийн эргэн төлөлтийн дарамтгүй, эдийн засгийн өсөлт эрчимжиж, төлбөрийн тэнцэл сайжрах хүлээлттэй байгаа. Тодруулбал, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон бусад донор орнуудаас нийт 840 сая ам.долларын эх үүсвэр орж ирэхээр байна. Төв банкны зүгээс валютын захын төлөвийг тогтвортой байна гэж харж байна. Гэхдээ АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаанаас үүдэлтэй дэлхийн зах зээлд тодорхой бус байдал нэмэгдээд байна. Үүнээс шалтгаалан эрдэс, түүхий эдийн үнэ буурах эрсдэл тодорхой хэмжээнд байгаа. Иймд гадаад болон дотоодын эдийн засгийн болзошгүй эрсдэлээс сэргийлж, дор бүрнээ мэргэжлийн тооцоо судалгаагаа сайн хийж, зөв, оновчтой бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ анхаарч ажиллах шаардлагатай байна” гэж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )