Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 159.5 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 37.6 мянган төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос дуулгалаа. Дундаж цалинг хэрхэн тооцож гаргадаг болохыг тодотгох нь зөв байх. Ажиллагсдын сарын дундаж цалин хөлс нь тайлант хугацаан дахь нийт цалингийн хэмжээг тухайн хугацаанд цалин хөлс авсан ажиллагсдын тоонд жигнэж тооцсон үзүүлэлтийг хэлдэг. Үндэсний статистикийн хороо нь сарын дундаж цалинг 2000-2013 онд аж ахуйн нэгж байгууллагад суурилсан түүвэр судалгааны үр дүнгээр тооцож байжээ. Харин 2014 оноос эхлэн мэдээллийн эх үүсвэрийг өөрчлөн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын /НДЕГ/ Нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэн тооцож байгаа аж.
Тэгэхээр ҮСХ-ноос танилцуулсан ДУНДАЖ ЦАЛИН-гийн тооцооллыг гаргахдаа 2019 оны нэгдүгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан 40.6 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 643.2 мянган ажиллагсдын цалинд тулгуурлаж тооцсон гэсэн үг юм.
Дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 784.9 мянган төгрөг, Зүүн бүсэд 890.5 мянган төгрөг, Төвийн бүсэд 983.4 мянган төгрөг, Хангайн бүсэд 1010.2 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 147.7-373.0 мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж цалин 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 121.6 мянган төгрөгөөр их байна.
Сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдынх хамгийн их буюу 2.8 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 729.9 мянган төгрөг байгаа юм.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 99.3 мянга нь боловсролын салбарын, 77.3 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 73.8 мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 68 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 41.8 мянга нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 40.1 мянга нь барилгын салбарын, 36.6 мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 34.9 мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын ажиллагчид хамрагдсан бол үлдсэн 26.7 хувийг бусад салбарын ажиллагчид эзэлж байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.4 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 603.1 мянган төгрөг буюу хамгийн бага байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 159.5 мянган төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын дундаж цалин 382.6 мянган төгрөг, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 279.9 мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 264.4 мянган төгрөг, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 249.6 мянган төгрөг, барилгын салбарынх 219.0 мянган төгрөг, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 177.5 мянган төгрөг, боловсролын салбарынх 167.8 мянган төгрөг, хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 163.5 мянган төгрөг, хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 137.4 мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 132.4 мянган төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 130.8 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 15 )
ҮНЭХЭЭР ДУНДАЖ ЦАЛИН ИНГЭЖ ӨСӨӨД БАЙГАА ЮМ БОЛ ТЭТГЭВЭР АВАГЧДЫНХ НЬ ДУНДАЖ ТЭТГЭВЭР НЬ ӨСМӨӨР ЮМ ТӨР 20-30 000Т-Р НЭМСЭН БОЛЖ ХУУРЧИХААД Л ОДОО БҮХ ЮМНЫХ НЬ ҮНЭ НЭГ ДАХИН НЭМЭГДЭЭД БАЙХАД ЗАСГЫН ГАЗАР ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ ТЭТГЭВЭР ХАНШТАЙГАА ТОХИРЧ НЭМЭЭГҮЙГЭЭС ТЭТГЭВЭРИЙНХЭН ЯДУУРАЛД ОРЖ ЭХЭЛЖ БАЙНА . ЭНЭ БОЛ МАН-ЫН УЛС ТӨР ЭДИЙН ЗАСГЫН БОДЛОГЫН ЗАВХАЙРАЛ ТЭТГЭВЭРИЙНХЭНИЙГ ЭРС ЯДУУРАЛД ОРУУЛЖ БАЙНА.

Статистикийнхэн гэж нэг хулгайч нарын захиалгаар худлаа тоо гаргаж тархи угаад суртал ухуулгын байгуулга байна аа.
catsializmiig muulaad baisan muu biz daa nar bitgii ingej xudlaa yarij bai ene talin bagsh emch bariin tsalingaar xemjigdene shuu tegeed yagaad neg ch gesen bagsh minii tsalin saya bolchixloo gej xeexgui baigaa yum be ingej bitgii ard tumnii tarxiig ugaaj bai xari maxnii chin une uschixluu odoo erunxiilugchiin zasaglalaaas uur gazar baixgui

Хааана тийм дудаж цалин байна хөрсөн дээр буугаад хүнээс асуу хаана тийм дундаж цалин байгаа юм бэ хөрсөн дээр бууж ажлаа хий
ҮНДЭСНИЙ СТАТИСТИК ТАТАН БУУГАД
ХУДАЛЧ ПИЗДА ВЭ?
Энэ үндэсний статистик гэдэг худалч хулгайч байгуулгийг огцоруулаачээ ийм цалин авч байгаа газар хаана байна нэрлээд өгөөч хахууль өгч байгаад болтгай ажилд ороё.
muruuduud bh yum..