Балетчин М.Тэлмэн эх орондоо ирлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

Монголынхоо нэрийг Дэлхийн тавцанд гаргасан балетчин М.Тэлмэн өнөөдөр /2019.06.12/ эх орондоо ирлээ. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд анх удаа түрүүлж, алтан медаль хүртэж,   60 мянган ам.долларын Joffrey ballet-ын 100% тэтгэлгийн эзэн болсон юм. Мөн өмнө нь "Kirov Academy of Ballet Washington DC" 2 жил 100% тэтгэлэг, "Jewels Festival New York" хоёрдугаар байр, шилдэг техник, "Youth America Grand Prix Finalist" зэрэг шагналуудыг хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн балетын түүхэнд данслаад байгаа хүү юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top