Бетховены туг үс 44,000 доллараар зарагджээ

Д.Ананд | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

Дэлхийн сонгодог урлагийн нэгэн том төлөөлөл гэгдэх Людвиг ван Бетховены туг үсийг дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай бид өмнө нь мэдээллэсэн. Британийн алдарт “Сотби”-гийн дуудлага худалдааг зохион байгуулагчид суут зохиолчийн туг үсийг 15 мянган ам.доллараас эхлэн дуудсан бөгөөд  44,000 ам.доллараар зарагджээ.

Бага зэрэг бууралтсан бор өнгөтэй туг үсийг Бетховен амьд ахуйдаа хувийн туслах, шавь Антон Хальм гэгчид нас барахаасаа жилийн өмнө буюу 1826 онд хайчлан авч, бэлэглэсэн байна. Людвиг ван Бетховены туг үсийг өмнө нь 1994 онд дуудлага худалдаанд оруулж байсан юм. Тухайн үед дуудлага худалдаанд орж байсан үс нь түүнийг нас барсных нь дараа 1827 оны гуравдугаар сард хайчлан авсан туг үс байжээ.

Дэлхийн алдартнуудаас 2016 онд “Бийтлз” хамтлагийн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Жон Ленноны туг үсийг дуудлага худалдаанд оруулж 35 мянган ам.доллар хүрч байсан юм. Мөн 2016 оныхоо сүүлээр нэрт дуучин Девид Бавигийн туг үс 18 мянган ам.доллар хүрч байсан удаатай. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top