Дуучин Нара: Б.Батцацралыг хүүгийн минь эцэг мөн болохыг ШҮҮХ ТОГТООЧИХЛОО

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

Тээвэр зуучлалын компанийн захирал Б.Батцацрал гэх эрхмийн хүүг дуучин Нара төрүүлсэн гэдэг. Гэхдээ дуучин эмэгтэй тэр болгон энэ талаар ам нээх дургүй бөгөөд төрсөн үрээ миний хүүхэд биш хэмээн дуугарсанд, үрээ гүйгээд очиход уулзахгүй гэж дургүйцсэнд тэр хоёрын дундах "дайн" эхэлсэн гэж хэлж болно. Нэг талаараа энэ зөвхөн Нарагийн асуудал юм шиг боловч нөгөө талдаа дийлэнх эмэгтэйчүүдэд тулгамддаг ч жирийн л үзэгдэл мэт болсон зүйлийг хэдий хүртэл дуугай тэвчих вэ гэдэгт Нара чангаар дугарч чадлаа гэхэд хилсдэхгүй биз ээ. Тэрбээр энэ бүхнийг хуулийн дагуу шийдүүлэх үүднээс хүү, эцэг мөн эсэх эцэг тогтоолгох шинжилгээ өгч, шүүхийн байгууллагат хандсан байдаг. Тэгвэл энэ талаар дуучин бүсгүй "Шүүх хуралдаан дуусч Шүүхийн шийдвэр гарлаа.Батцацралыг хүүгийн эцэг мөн болохыг Шүүх тогтоож шийдвэрээ гаргалаа.Албан ёсны шүүхийн шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гаргаж, хэргийн оролцогчдод гардуулж, шүүхийн шийдвэрийн цахим санд нийтэд нээлттэй байдлаар байршуулдаг тул шүүхийн шийдвэртэй холбоотой нарийн асуудлуудыг 7 хоногийн дараа дэлгэрэнгүй мэдээлэх болно.Мэргэн Хуульч ХХН - Таны хуулийн зөвлөх-н Өмгөөлөгч Ялалтдаа талархалаа дэвшүүлье.Хамт байсан найзууддаа баярлалаа. Та нартаа маш их баярлалаа" хэмээсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top