Засгийн газрын нийт өр 22.4 их наяд төгрөг болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Улсын нийт гадаад өр оны эхний улиралд 29.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллар буюу 5.8 хувиар өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 9.4 тэрбум ам.доллар буюу 31.9 хувь, бусад салбарынх 8.4 тэрбум ам.доллар буюу 28.4 хувь, Засгийн газрынх 7.3 тэрбум ам.доллар буюу 24.6 хувь, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.4 тэрбум ам.доллар буюу 8.1 хувьтай байна гэж ҮСХ мэдээллээ.

Засгийн газрын нийт өр оны эхний улиралд 22.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 873.9 тэрбум төгрөг буюу 4.1 хувиар өссөн байна. Засгийн газрын нийт өрийн 18.9 их наяд төгрөг буюу 84.7 хувь гадаад өр, 1.5 их наяд төгрөг буюу 6.9 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.9 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 807.9 тэрбум төгрөг буюу 3.6 хувь нь концесс байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top