Инфляци тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.4 хувь, өмнөх оны эцсээс 4.2 хувь, өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.3 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.0 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 9 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Харин өмнөх оны эцсээс 4.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 37.3 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг 2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Тэгвэл өмнөх сараас 1.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.5 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )