"Comedy Lab" өөрсдийн клубээ нээлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Stand up Comedy урлагийг түгээн дэлгэрүүлсээр буй чадварлаг залуусын нэгдэл болох "Comedy Lab" өөрсдийн клубээ нээх гэж байна. Дараалсан мэдэгдлүүд, асуудал тарьсан зургуудаараа нийгмийг хэд хэд “сэвээд” авсан залуучууд мань ийнхүү өөрсдийн тайзтай болж үзэгчдээ хүлээн авахад болжээ. "Comedy Lab" клуб нь Peace Tower-ийн 18 давхарт байрлах бөгөөд хуучнаар SET lounge-ийг Standup комеди хийх зориулалтаар засаж тохижуулжээ. Эдгээр залуус маань клубын нээлтээ маргааш /2019.06.14/ хийхээр товлоод байгаагаа дуулгалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top