Видео: “Бөртэ” хамтлагийн клипэнд Н.Айшолпан охин тогложээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Ардын язгуур урлагийн анхдагч хамтлаг болох “Бөртэ” хамтлагийн “Алтай” хэмээх шинэ уран бүтээл олны хүртээл боллоо. Тэрхүү уран бүтээлийг чимж, Казах түмний төлөөлөл болсон дэлхийд алдартай бүргэдчин Н.Айшолпан охин аавын хамт тоглосон байна. 

“Бөртэ” хамтлаг нь үндэсний өв соёл, түүхийг хөгжмийн хэмнэлээр дамжуулан дэлхийн сонорт хүргэх зорилгоор анх 1999 онд Герман улсад таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан түүхтэй. Тэгвэл тус хамтлаг  ятгачин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, түүний хань хамтлагийн ахлагч, их хуурч Д.Ганпүрэв, эвэр бүрээч О.Чинбат, бөмбөрчин Б.Ганхөлөг гэсэн бүрэлдүүнтэйгээр уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвиж байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top