Ч.Ганжавхлан: 2020 оны сонгуулиар би зайлаад өгнө

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

"Лантуун дохио" ТББ-ийн тэргүүн, "Ид шидийн орон" төслийг санаачлагч Ч.Ганжавхланг 2020 оны сонгуульд нэр дэвших гэж байсан гэсэн шуум сошл орчинд тархжээ. Нийгэмд тустай үйлээрээ олонд танигдсан түүний талаар хар бараан мэдээлэл тархаад байгаа тул тэрбээр энэ талаар "Тэр үед сонгууль болох юм гэсэн. Хэд хоног холхон зайлах бодол бий, сонгууль нь дуустал. Намайг хардаж сэрдэж байгаа гарууд санаа амар байж болно шүү ! "Наа сдаа чинь ингэж сайн үйлс мүйлс гэж байгаад яааг улс төрд шаахгэжаагаан" гэдэг гарууд их тавтай нойрсож болно шүү. Долоон жил хардуулж гүтгүүлэхдээ наад намагт чинь хөлөө дүрж үзээгүй яваад ирж болсон юм улс төртэй төргүй бидний ажил явчих байлгүй дээ. МАНАН гэж майлах гэж байгаа бол манай тэр тойргийн гишүүн нь дуучин Жавхлан юм байна лээ шүү. Ёстой ганц бор зүрхээрээ явж байгаа, хорхойд хоргүй хэдэн залуусыг битгий л наад балиар улс төр, жалга тойрсон явцуу зүйлтэйгээ хутгаарай. Хэнийг ч яаж ч харлуулж болдог болсон энэ үед нэг ч тийм ярианд битгий итгээрэй. Лантуун дохио тийм жижигхэн ярианд өртөх залуус биш шүү, бидний амбиц дэлхийн хүүхдүүдийн төлөө бий. Балиар амбицтай гарууд даа ! /Би уул нь ийм юм бичдэггүй лдээ, сөрсөн базаа маягийн юм уу даа/ Наа муу Ид шидийн орныг чинь бариад өгчий л гэнэ, намын нэг хүмүүнлэгийн хороо болчооч л гэнэ, эртхэн хэлчий холхон зайлаарай" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 (202.179.31.67)  2025 оны 03 сарын 13

Санаа зөв бол заяа зөв дөө. хүү минь. Өөрсдөө аливаад сэтгэл гаргахгүй, нэр төр, ашиг хонжооны төлөө явдаг хүмүүсийн л үг. 2019,06,09-ны 09 цагийн үед хотоос эрт гараад Урьхан дээр кофе ууж гойроо сэргээх гэсэх биш бариста хүүхэнд зөндөө доромжлуулсан.,,, ТОЛГОЙ НЬ ХООСОН, СЭТГЭЛ НЬ ХООСОН, МАГАДГҮЙ ХОДООД НЬ ХООСОН ӨЛӨН ГАР ШИГ ХАРЬЦСАН. НАДТАЙ. БУРУУ КОФЕ ХИЙЖ ӨГЧИХӨӨД - БУСАД НЬ ДУУГҮЙ УУГААД БАЙХАД... ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ АМСАНГУУТАА СОЛИУЛАХГЙ ЯАСИЙН... ГЭХ МЭТ

1  |  0
Top