Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа. Сайд Б.Энх-Амгалан, Монгол Улс, АНУ хоорондын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-ний хүрээнд хэрэгжүүлсэн Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 километр авто зам одоог хүртэл Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд чухал хувь нэмэр оруулсаар байгааг онцлон тэмдэглэв.
АНУ-ын талтай цаашид зам, тээвэр тэр дундаа агаарын тээврийн салбарт хамтран ажиллах олон боломжууд байгаа талаар дурдаж АНУ-руу гуравдагч орны агаарын тээвэрлэгч компанитай нислэгийн код хамтран эзэмших замаар шууд нислэг гүйцэтгэх, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа одоогийн Чингис хаан олон улсын нисэх буудлын барилга байгууламжийг түшиглэн АНУ-ын БОИНГ компанийн Ази тив дэх “Агаарын хөлөг онгоцны засвар үйлчилгээний төв” байгуулах, ерөнхий агаарын тээврийг хөгжүүлэх, бага оврын агаарын хөлгийн угсралт, ашиглалтын чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв.
Мөн Монгол Улс төмөр замын бүтээн байгуулалтын ажилд онцгойлон анхаарч байгаа бөгөөд анх удаа өөрсдийн хүч бололцоог дайчлан төмөр замыг барьж байгуулж байгаа тухай дурдаж, Монгол Улсад ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт, Алтанширээ-Чойбалсан, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги Мандал, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замууд, цаашлаад улсын шинж чанартай авто замуудыг өргөтгөх, засварлах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дурдлаа.
Түүнчлэн хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд салбарын боловсон хүчин чухал үүрэгтэйг онцлоод, ялангуяа агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн чиглэлийн мэргэжилтнүүдийг АНУ-д бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах, дадлагажуулах, чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Майкл С.Клечески, АНУ-ын Засгийн газар Монгол Улс болон Америк Улсын хоорондын найрсаг хамтын ажиллагааг өндөр түвшинд, олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд зам, тээврийн салбар чухал үүрэгтэй болохыг онцлов.
Тэрбээр Сайд Б.Энх-Амгаланг хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал, бодлоо хуваалцсан явдалд талархал илэрхийлж, эдгээр ажлуудад анхаарал хандуулан цааш нь уламжилж, хамтран ажиллах боломжуудын талаар судалж үзэхээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 22 )
Zuv sanal bainaa.Manai injener tehnikiin ajiltnuud Gongong Singapor Malaiz zereg ornuudiin ongotcuudad ih zasvar hiideg gereetei. DEMJIHIIN OROND HUDLAA bult2 usreh hereggui uursduu yuch chadahgui bj.
Ymr teneg yum yridag duraak ve, ihenh avia companiuud oorsdiin ongotsoo zasna , Jijig heden l company busdaar zasuulna shde

одоо сименс, филипс энэ тэр гээд үндэстэн дамнасан, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг байгууллагуудын засварын төв Монголд байгуулах хэрэгтэй

Hehe tsergiin baaz bolohnee yag tgj sanagdla

Энэ яаманд мэргэжлийн хүн байна уу, сайд нь хаа хамаагүй юм хамж яриад сууж байдаг. Мэргэжлийн, бодлогын түвшинд ярианы сэдэв бэлдэж өгөхгүй яасын юм бол, сайдыгаа зориуд муухай харагдуулах шаардлага байсан юм байх даа. Манай ГХЯ-д ийм ярианы сэдэв бэлдэж өгсөн бол тэр өдрөө л хөөгдөнө.

Za tsergiin baazaa baiguulah ni dee
Том асуудал дэвшүүлсэн овоо гар уу энэ сайд?