Дуучин С.Сэрчмаа охиноо урлагийн замд хөтөллөө

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Рок попын уран бүтээлчдийг урд хөршид урьж залаад сүртэй нь аргагүй хурим найраа хийсэн дуучин С.Сэрчмаа даанч удалгүй төрхөмдөө буцсан. Өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах, Өвөрмонгол нөхөртэй болсон дуучин бүсгүй төрсөн өдрийнхөө бэлгэнд 150 саяын үнэтэй цоо шинэхэн машин авч, “Бээжин хотод өөрийн нэрэмжит урлагийн сургууль байгуулна” хэмээн тухайн үедээ ярьж байсан.

Гэвч тун удалгүй баян нөхөр нь охиноо аваад зугтсан, дуучин С.Сэрчмаа машиных нь цонхыг хагалсан гэх зэрэг түүний талаархи олны анхаарлыг татсан элдэв мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн нь нууц биш. Дуучин бүсгүй ч нэлээдгүй хөөцөлдсөний эцэст Б.Хураа охинтойгоо хамт эх орондоо ирж, төд удалгүй уран бүтээлдээ эргэж орсон билээ. Мөн тэрбээр “Sally” нэртэй студи байгуулан, хувийн амьдралаасаа сэдэвлэсэн “Бүсгүйн заяа” хэмээх уран сайхны кино хийж буйгаа зарласан байдаг. Тэгвэл дуучин бүсгүй энэ удаад Б.Хураа охиноо урлагийн замд хөтлөн оруулж байгаа бөгөөд өчигдөр гэхэд л хоёр дахь том тайзан дээрээ охинтойгоо гарч байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.55.188.39) 2023 оны 07 сарын 08

нэг монгол хүн олоод суучихгүй яаав даа түмэн олондоо хэл амаар доромжлуулж хужаагын хүүхэд гэж үр удамаа хэлүүлж явах гэж одоо зүгээр олны өмнө дуу шүү болж бүжиг наадам болох хэрэг алга дуугуй амар жимэр амьдрмаар юм хэл амны бай болж хиртэж гүүцлээ нүнжиг муутай болж хужаа хүний хир ийм байдын даа

1  |  0
(202.9.44.163) 2023 оны 07 сарын 08

Хүнии заавал урдах амьдралыг сөхөж байж пост бичих ёстой юу 5 жил 10жил ч өнгөрсөн бичдэг байхнээ энийг хэн сонирхож уншихвээдээ

0  |  1
Top