Улсын драмын эрдмийн театрынхан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг чимэв

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”–ийг өчигдөр /2019.06.13/ Сүхбаатарын талбайд зохион байгуулав. 

Өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармон, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон тэргүүтэй 24 байгууллагын удирдлагууд оролцсон юм. Энэхүү өдөрлөгт оролцсон байгууллагууд тус бүрдээ өөрсдийн уран бүтээлээрээ мэндчилгээ дэвшүүлж, ирсэн зочдод гарын авлага тарааж байлаа. 

Харин Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид цаг болгоны 56 минутад азтан тодруулж байлаа. Мөн Сүхбаатарын талбайг зорин ирсэн иргэдийг хөгжөөн жүжигчид маань загвар өмсөгч ч болоод авчээ. Ингээд тус театрын чадварлаг жүжигчдийн манай дуранд өртсөн зургуудаас хүргэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top