Жүжигчин Э.Тодгэрэлийн шинэ СТАЙЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

"Бид 3-ын болзоо" уран сайхны кинонд хамтран тоглосноор хайр сэтгэлийн холбоотой болсон гэгдэх жүжигчин П.Шүүдэрцэцэг, УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэл нар одоо бол үерхэж байгаа, ирээдүйд хүүхэдтэй болох тухайгаа олон нийтэд дэлгэн суугаа. Залуухан, халуухан, царайлаг бүсгүйг олны хэл ам тойрч биш дайрч гардаг нь бараг л хууль шахуу болсон цагт Шүүдэрцэцэгийн хархүү харин ч нэг бусдын хэл амнаас үе үе жинтэйхэн өмөөрдөг. Тодоогийн хувьд хайрыгаа харийн оронд сурахаар зориход нь гунигтайхан үлдэж, ажлаа арын албаа даан яваа. Эмэгтэйчүүд сэтгэлээ сэргээх гэж үс зүсэндээ анхаардаг юм гэсэн. Тэгвэл Тодоогийн хувьд чухам юу болсныг мэдэхгүй ч зун цагтаа зэрэгцэн үсээ шар болгосон нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top